НИЙГЭМНийгэм мэдээ

ОБЕГ үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийг иргэдэд нээлттэй танилцууллаа

Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ой, Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “Алба сурталчлах” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улс, БНФУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслөөр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж болоод хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг танилцуулсан байна.

Мөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111,  Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Жаргалант сэргээн засах төв-113, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон НОБГ-аас  албаны үйл ажиллагаа, ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын төрөл, мэргэжлийн хувцас хэрэглэлийг танилцуулж, гамшгаас хамгаалах зөвлөгөө, мэдээллийг иргэдэд хүргэж, эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button