Авлига хороолол "шүүхийн шийдвэр удахгүй гарна" гэж иргэдийн хуурч, байраа зарсаар байна

“Aqua Garden” буюу Авлига хорооллын асуудал мөрдөн шалгах болон захиргааны шүүхийн шат дамжсаар гурван жил гаруй үргэлжилж байна.
Шүүх хурал удаа дараа хойшлогдсоны улмаас одоог хүртэл эцсийн шийдвэр гараагүй хэвээр байгаа. Нийслэлийн зүгээс тус орон сууцны хорооллын хоёр блокийг нураахад бэлэн гэх байр суурьтай шүүхийн шийдвэр хүлээж буй.
Энэ хугацаанд нөгөөх усан парк баригдах газарт орон сууцны хороолол өнгөө засаж, хэдийнээ 600 гаруй мянган хүнээс захиалга авчээ. Ингэснээр шүүх “Aqua Garden” буюу “Эм Эн Жи” ХХК-ийг буруутайд тооцсон ч төрийн өмнөөс иргэд өмчөө хамгаалах нэрээр босох болоод байна.
Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүх “Aqua Garden”-ы талд шийдвэр гаргасан ч анхнаасаа газар авсан процесс нь хууль бус гэдэг нь нотлогдсон тул уг орон сууцны хорооллын асуудал дуусахгүй.
Гэтэл Авлига хорооллынхон иргэдэд шүүхийн шийдвэр гарчихвал асуудалгүй хэмээн итгүүлж, орон сууцаа худалдсаар байгаа аж.
Мөн ашиглалтад орох хугацаа нь хойшлоод байгаатай холбоотойгоор тайлбар шаардсан иргэдийн асуултад орон сууц хариуцсан компанийн ажилчид өнөөдөр /2025.06.25/ шүүх хурал болно. Шүүхээр дахин “Aqua Garden” хорооллын талд шийдвэр гарвал ямар ч асуудалгүй гэх тайлбар өгчээ.
Уг асуудлыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээр хэлэлцэх ёстой. Гэвч шүүхийн албан ёсны цахим хуудас руу орж шалгахад, өнөөдөр авлига хорооллын асуудлыг хэлэлцэх тов гаргаагүй байна.
Холбоотой мэдээлэл:
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АСУУДАЛТАЙ, тохилог бус орчинд баригдсан байрыг хэн авдаг вэ? ЗАРИМ даа зам дээр шахуу баригдсан байранд иргэд байр авахыг хараад өрөвддөг. Арай ч дээ зөв сонголт хийж чадахгүй нь харамс�##�тай.
Зараад бна гэжүү авч бгаа хүмүүс бна гэжүү бүүр хаданд гарсан үнэтэй байхоо авилгаас шингээж л бгаашд
Тэнэг амьтан л эндээс байр авах байхдаа.
Нураагаач . Муусаын авилгачид сөнөтүгэй
Ийм сайхан юм бүтээж босгочихоод шууд нураах нь ёстой л " нүүдэлчдийн" санаанд л орох ажил даа !
Нурааж болохгүй, үерээс хамга�##�ах сайн байгууламж хийх хэрэгтэй ш дээ !