Ким Жон Уны эхнэр Ри Сол Жу олны өмнө дахин гарч ирлээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эхнэр Ри Сол Жу шинээр нээсэн аялал жуулчлалын цогцолборын нээлтэд оролцсон нь сүүлийн жил хагасын хугацаанд анх удаа олны өмнө ил гарсан тохиолдол болсон байна.
Тэрээр хамгийн сүүлд 2024 оны нэгдүгээр сарын 1-нд шинэ жилийн тоглолт дээр олон нийтийн өмнө гарсан. Үүнээс хойш тэдний охин Жу Э нь чухал үйл явдлуудад Ким Жон Уныг дагалдах болсон юм.
Ри Сол Жу нөхөр Ким болон охин Жу Э нарын хамтаар зогсох бөгөөд Gucci брэндийн гар цүнх барьжээ. Түүний барьсан энэ цүнх нь тус компанийн албан ёсны цахим хуудсанд 2850 ам.доллараар зарагдаж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1718-р тогтоолоор Умард Солонгос руу тансаг хэрэглээний бараа экспортлохыг хориглосон байдаг. Гэвч тус улс дипломат ачаа ашиглан хяналтгүйгээр эдгээр барааг зөөвөрлөдөг гэж мэдээлдэг. Эдгээр нь Кимийн гэр бүлд бэлэг болгон тараагддаг аж.
2011 оны сүүлээр Ким Жон Ун засгийн эрхийг авснаас хойш Ри Сол Жу нөхрөө олон арга хэмжээнд дагалдан оролцож, өмнөх удирдагчдын эхнэрүүдээс ялгаатайгаар ил тод байсаар ирсэн. Сөүл дэх Умард Солонгос судлалын их сургуулийн эрхлэгч “Ри олны анхаарлыг охин руугаа чиглүүлэхийн тулд олны өмнө гарах тоогоо багасгаж байж магадгүй” хэмээн дүгнэж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхнэрийг өөрийн хүслээр байлгаж буй ардчилсан гэх дэлхийн цор ганц орны удирдагч.
засс хуц хуц өөрсдийнхөө байж байгаа царайгаа хардаа тэнэг
Бид бол байдгаараа л байгаашдээ. Харин Монгол эмэгтэйчүүд улс орныг дампууруулахад тулж ирээд байна. Ер нь ч эцсийн эцэст эмэгтэйчүүд л улс орныг мөхөөдөг. Түүхэн баримт тийм л байна. Чингисийн байгуулсан агуу улсыг өөрийнхөө хүүхдүүдийг хаанаар өргөмжлөх гэж өрсөлдсөн эмэгтэйчүүд, өмч хөрөнгө булааца-лдсан хатад нь л задлаж, мөхөөсөн шүү дээ.