Эдийн засгийн мэдээ

Алтны үнэ буурах төлөвтэй байна

Ойрх Дорнодод гал зогсоох түр тохиролцоонд хүрч, найдвартай хөрөнгө оруулалты хэрэгслийн эрэлт суларснаар алтны үнэ арилжааны хоёр долоо хоногийн дүнгээ буурах төлөвтэй байна.

Азийн арилжаа нээхэд алтны ханш унц нь 3315 ам.долларт арилжаалагдаж байгаа хоногийн эхнээс хойш 1.5 хувиар доогуур түвшин юм. Энэ долоо хоногт алтны үний хэлбэлзэл бага түвшинд байсан ч мягмар гарагт гал зогсоох тохиролцоог мэдэгдсэни дараа огцом савласан онцлох хөдөлгөөн гарлаа. Энэ он гарсаар алтны үнэ 25 гаруй хувиар өссөн, дөрөвдүгээр сард тогтоосон дээ түвшнээсээ 200 ам.доллароор доогуур түвшинд арилжаалагдаж байна.

Харин мөнгөний үнэ өөрчлөлтгүй, палладийн үнэ өсөлтөө үргэлжлүүлж, энэ доло хоногийн дүнгээр 10 гаруй хувиар өсөж, 1156 ам.доллароор арилжаалагдаж байна. Платинумын үнэ 0.4 хувиар буурч, унц нь 1416 ам.доллароор арилжаалагдаж буй ч пүрэв гарагт хүрсэн 2014 оноос хойших дээд түвшнээ хадгалж байгаа юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button