Японд 2022 оноос хойш анх удаа цаазын ял гүйцэтгэжээ

Япон улсад 2022 оноос хойш анх удаа цаазын ял гүйцэтгэжээ. Тус улсад ялын дээд хэмжээг дүүжлэх хэлбэрээр гүйцэтгэдэг байна.
Цаазлуулсан этгээд 34 настай Такахиро Шираши гэгч 2017 онд хоёр сарын дотор есөн хүний амийг хөнөөсөн хэргээр 2021 онд цаазын ял авч байжээ. Тэрээр сэтгэцийн гүн хямрал, гутралд орсон гол төлөв эмэгтэй 15-26 насны өсвөр настан, залуусыг нийгмийн сүлжээгээр хууран гэртээ авчирч, амийг нь хороодог байсан гэнэ. Гэмт хэрэгтнийг санамсаргүй илрүүлжээ. Ор сураггүй алга болсон охины ах түүний Ширашитай бичиж байсан чатыг илрүүлсэн бөгөөд охин түүнтэй амиа хорлох боломжийн талаар ярилцаж байжээ. Гэрт нь нэгжлэг хийх үеэр цагдаа нар найман хүний толгой болон эд эрхтнийг илрүүлсэн байна.
Дайнаас хойш Японд нийт 105 гэмт хэрэгтнийг цаазаар аваачжээ.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.