"Зайрмаг өгсөнгүй" гэж худалдагчийг зодсон эрэгтэйг нэг сар цагдан хорилоо

"Зайрмаг өгсөнгүй" хэмээн дэлгүүрийн худалдагчийг зодсон Н гэх 38 настай иргэнд нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 40 минутад Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг согтуу хүн зодоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын явцад дэлгүүрийн худалдагч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэсэн шаардлагын тавьсны дагуу 38 настай иргэн Н нь худалдагчийн биед халдаж, хохирол учруулсан тул тэр даруй эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулан, шалгалтын ажиллагааг явуулсан. Улмаар тухайн этгээдийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар саатуулан шалгасан гэж мэдээлсэн.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар уг асуудалд хуулийн байгууллагууд анхаарч ажиллахыг үүрэг болгосон.
Тиймд одоо хэргийн шалгалтын ажиллагаа хэрхэж буй талаар албаны эх сурвалжаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
-"Зайрмаг өгсөнгүй" хэмээн дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах саналыг прокурорт явуулсан. Энэ дагуу шүүхээс зөвшөөрөл өгсний дагуу дэлгүүрийн худалдагчийн биед халдсан Н гэх 38 настай иргэнд нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв.бусад хүмүүст сургамж болог муусайн хүүхнүүдийг �##�ж болдог,зодож болдог гэж бодоо юу
Зайрмаг өгсөнгүй" хэмээн дэлгүүрийн худ�##�дагчийг зоддог аймшигтай харгис хэрцгий зэрлэг этгээдийг щоронд хатаах хэрэгтэй
Нэг сараар цагдан хорьлоо гэдэг нь хорих процесс нь дуусчихсан гэсэн үг үү. Эсвэл нэг сараар цагдан хорихоор болсон гэсэн үг үү. Сэтгүүлч нэртэй ядуу монгол хэлтэй, чадруу сэтгэхүйтэй хагас г�##�зуу шахуу юмнууд яруу сайхан монгол хэлээ бүрэн эзэмшиж, уран гоё бичлэг хийж сураасай. Монгол хэлийг мөхөл рүү нь түлхэж байна.
Хэдэн жил хорь
Үнэхээр хэцүү юмнууд
АРАЙ Л ЗЭРЛЭГ ЗОДСОНДОО ЭНЭ МУУ АРХИЧИН НЭГ ХУДАГТ БООВОО СААГААД ХЭВТЭЭД БАЙЖДЭ МУУ ЛАЛАР
ЭНЭ ЗАЙРМАГ НЭХЭЖ БУСДЫГ ЗОДОЖ БАЙГАА ӨЛӨН АРХИЧИНГ ХОРИХ ЯЛ ӨГӨХ ШААРЛАГАТАЙ ШҮҮ ЁР НЬ ӨЛӨН БОЛООД ЗЭРЛЭГШЭЭД БАЙГАА
Ийм шагн�##� шүүхээс өгдөг байхад Монгол улсад хүчирхийлэл улам гаарч байгаа нь үнэн!!!
Шоронд суулга
Дээрэнгүй зодоонч мөртлөө 6 зайрмаг авчих сүйхээгүй цагтаа магдаач яаахав хийдгээ хийнэ тэр удмын хүмүүс н энэ шившигтээ нэг арга олгохгүй бол удмаа буртагдуулаж дуусахнээ.