ЭДИЙН ЗАСАГ

Юанийн ханш сүүлийн 6 сарын дээд түвшиндээ хүрлээ

Оны эхний сард юанийн ханш 469 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд сар тутам ойролцоогоор 3-10 төгрөгийн өссөөр өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханш 499.66 төгрөгт хүрсэн байна.

Харин валют арилжааны дундаж 504.90 төгрөг, арилжааны банкнуудаас 501-504.50 төгрөгөөр арилжаалагдаж байна. Энэ оны эхний улиралд 484.93 төгрөгийн ханштай байсан бол хоёрдугаар улиралд 21 төгрөгөөр өссөн бөгөөд цаашид мөн юань төгрөгийн эсрэг чангарах төлөвтэй байгаа юм. Хэдийгээр манай улсын гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн боловч төгрөгийн ханш суларсаар байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 8, 2025 12:40

Зориудаар унагаадаг .2016 онд 1доллар 1700 төгрөг харин жилийн дараа 3500 төгрөг болгосон гэж байгаа

Зочин
Зочин
7 сар 8, 2025 13:46

Монгол мөнгө - чихрийн цаас шиг болсон байна !

Холбоотой мэдээ

Back to top button