НИЙГЭМНийгэм мэдээ

16 настай Х.Маралмаа өнөөдрийн эхний ялалтыг авлаа

“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд эхэлсэн. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын барилдаанууд явагдах юм.


Манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа, Б.Ганхайч тэргүүтэй 16 бөх зодоглож байна.
Өнөөдөр барилдаж буй монгол бөхчүүдээс эхний ялалтыг “Гуру Дожо” дэвжээний залуу бөх, 16 настай Хүрэлчулууны Маралмаа авчирлаа.

Тэрбээр БНХАУ-ын хашир туршлагатай бөх, Азийн нээлттэй тэмцээний аварга, Европын цомын тэмцээний хүрэл медальт Хан Люг хоёр юүко үнэлгээгээр илүүрхэж, шөвгийн 8-д шалгарсан юм.
Одоо тэрбээр Ази тивийн аварга, Ташкент, Загребийн гранпригийн аварга Японы Кирари Ямагүчитэй барилдах болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 27, 2025 00:58

Тамирчин Х.Мар�##�маадаа баяр хүргэе.

Back to top button