Нийгэм мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоног буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. 

Үүний өмнө Татварын байгууллагаас газар, үл хөдлөх хөрөнгө болон бусад татвараа II улирлын буцаан олголтоосоо төлөх боломжтой. Татварын ерөнхий газраас И-баримт апп-аар дамжуулан иргэн тус бүрийн төлөх татварын мэдээллийг хүргээд, буцаан олголтоосоо төлөх бол "Тийм" гэсэн товч дарж, илгээх зааврыг оруулсан байна. 

Иймд иргэд татварын цахим хуудаст нэвтрэх зэргээр цаг алдахгүй, И-баримт апп-аасаа татвараа төлөх боломжтой юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button