Олон улсын Хиймэл оюун ухааны II олимпиад өнөөдөр эхэлж байна

Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиадын албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Энэ удаагийн багийн тэмцээнд GalBot роботыг хиймэл оюунаар удирдаж даалгавар гүйцэтгэх юм. Хиймэл оюуны олимпиадад энэ жил 64 улсын 80 баг, 292 сурагч, 40 гаран ажиглагч хүрэлцэн ирж өнгөрсөн жилийхээс хоёр дахин их оролцогчтой болжээ.
Олимпиадын эхний өдөр Цинхуа их сургуульд зочлон Компьютерын Ухаан, Технологийн тэнхимийн Хиймэл оюуны чиглэлийн профессоруудын илтгэлийг сонсож олон улсын тэргүүлэх судалгаатай танилцсан юм. Haidan Zhongguancun шинжлэх ухааны паркад зочилж сансарын технологи, квант тооцоолол, хүн дүрст робот, шилгүй 3D дэлгэц, сэргээгдэх эрчим хүч, биотехнологи, нано технологи, хиймэл оюун, их өгөгдөл, цахилгаан машин, жолоочгүй машин, AI-д зориулсан сервер-GPU үйлдвэрлэл зэрэг өндөр технологиудын үзэсгэлэнг танилцуулсан байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.