Эдийн засгийн мэдээ

Импорт 69.6 сая ам доллароор нэмэгдэж, нийт хэмжээний 38,1 хувийг Хятад эзэлж байна

Энэ оны эхний долоон сард импортоор 6480.8 сая ам.долларын бараа, түүхий эд хилээр оруулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 69.6 сая ам.доллароор буюу 1.1 хувиар өссөн үзүүлэлт аж.

Үүнд нефтийн бүтээгдэхүүн, суудлын автомашин, ачааны автомашин, машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэлд хамаарах барааны импорт голлон нөлөөлжээ. Харин хүнсний бүтээгдэхүүнээс 73.1 сая ширхэг өндөг, 31.7 мянган тонн цагаан будаа, 84.2 мянган тонн хүнсний ногоо, автобензин 479.6 мянган тонн, 991.4 тонн дизель түлш, 14724 ширхэг автомашин тус тус имортолжээ.

Импортын 38.1 нь БНХАУ-д, 23.6 хувь нь ОХУ-д, 12.7 хувь нь Японд, 4.1 хувь нь АНУ-д, 4.3 хувь нь БНСУ-д, ХБНГУ-д 2.5 хувь нь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 85.4 хувийг эзэлж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button