Гадаад худалдааны нийт бараа эргэлт 14.2 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улс энэ эхний 7 сард нийт 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 14.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүнээс экспорт 7.8 тэрбум ам.доллар, импорт 6.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 1.4 тэрбум ам.доллар, экспорт 1.5 тэрбум ам.доллар, тэнцэл 1.6 тэрбум ам.доллароор тус тус буурч, импорт 68.9 сая ам.доллароор өссөн байна.
Экспорт өмнөх оныхоос 1.5 тэрбум ам.доллароор буурахад нүүрс 2.4 тэрбум, угаасан ноолуур 200.2 сая, боловсруулаагүй газрын тос 35.5 сая, хонь, ямааны мах 25.9 сая, төмрийн хүдэр, баяжмал 15.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 1.1 тэрбум, мал амьтны самнасан үс, хялгас 42.6 сая, цайрын хүдэр, баяжмал 31.4 сая ам.доллароор өссөн байна.

Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.