Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсжээ

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 43.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.6 (3.7%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 3.0 (15.0%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) 2025 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 10.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 (15.8%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 458.3 (4.3%) тэрбум төгрөгөөр буурчээ. Бага мөнгө (M1)-ний 9.2 (90.4%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 973.4 (9.6%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө 2025 оны 7 дугаар сарын эцэстурьдчилсан гүйцэтгэлээр 33.1 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 3.5 (11.7%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 776.2 (2.4%) тэрбум төгрөгөөр өсжээ. Бараг мөнгөний 23.0 (69.4%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.4 (16.4%) их наяд төгрөг нь валютын хадгаламж , 4.7 (14.2%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны 7дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 18.3 (1.5%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх сараас 34.5 (2.9%) тэрбум төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламж 2025 оны 7 дугаар сарын эцэст 23.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.0 (15.0%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 423.6 (1.9%) тэрбум төгрөгөөр өсжээ.
-Төгрөгийн хадгаламжийн 20.0 (87.1%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж байна-
Төгрөгийн хадгаламжийн 20.0 (87.1%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 3.0 (12.9%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 5.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 889.1 (19.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 45.8 (0.9%) тэрбум төгрөгөөр өсжээ.

2025 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлтийн 12.0 хувийг гадаад цэвэр актив, 88.0 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлж байна. Гадаад цэвэр актив 2025 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1 (44.1%) их наяд төгрөгөөр буурч, өмнөх сараас 1.3 (32.8%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Дотоод цэвэр актив 38.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.7 (17.5%) их наяд
төгрөгөөр өсөж, өмнөх сараас 967.1 (2.5%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны 7 дугаар эцэст 42.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.2 (27.4%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 136.5 (0.3%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 59.5 хувь нь иргэд, 38.2 хувь нь хувийн байгууллага, 1.0 хувь нь төрийн байгууллага, 1.2 хувь нь санхүүгийн
байгууллага болон бусад байна.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны 7 дугаар сарын эцэст 38.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8.4 (27.8%) их наяд төгрөгөөр өсөж, өмнөх сараас 39.9 (0.1%) тэрбум төгрөгөөр буурчээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.6 хувийг эзэлж байна.
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны 7 дугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 577.5 (44.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 99.9 (5.6%) тэрбум төгрөгөөр өсжээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.4 хувийг эзэлж байна. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны 7 дугаар сарын эцэст 2.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 186.8 (9.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 76.5 (3.7%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.0 хувийг эзэлж байна.
-Иргэдэд олгосон ипотекийн зээлээс 89.2 тэрбум нь чанаргүй зээл-
Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон
ипотекийн зээлийн үлдэгдэл 2025 оны 6 дугаар сарын эцэст 10.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8 (21.2%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 198.9 (2.0%) тэрбум төгрөгөөр өсжээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн
- 97.7 (10.1 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл,
- 1.5 (151.4 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл,
- 0.9 (89.2 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлж байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.