Эдийн засгийн мэдээ

ДНБ 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өслөө

ДНБ (урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр, үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2025 оны эхний хагас жилд 40.3 их наяд төгрөг болж, өмнөх оны эхний хагас жилтэй харьцуулахад 3.3 (8.8%) их наяд төгрөгөөр өсөхөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 1.5 (43.5%) их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1.9 (12.2%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.

ДНБ (урьдчилсан гүйцэтгэлээр 2015 оны зэрэгцүүлэх үнээр, үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2025 оны эхний хагас жилд 15.3 их наяд төгрөг болж, өмнөх оны эхний хагас жилтэй харьцуулахад 811.8 (5.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд хөдөө аж ахуйн салбарын
нэмэгдэл өртөг 514.3 (35.6%) тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэл, барилгын салбарынх 148.0 (9.6%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.

ДНБ (урьдчилсан гүйцэтгэлээр 2015 оны зэрэгцүүлэх үнээр үйлдвэрлэлийн аргаар улирлын нөлөөллийг арилган тооцсон) 2025 оны 2-р улиралд өмнөх улирлаас 1.6 хувиар өслөө.

ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны эхний хагас жилд 6.7 хувь, 2024 оны эхний хагас жилд 5.7 хувь, 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар тус тус өссөн байна. ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өссөний 3.6 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 0.1 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 1.0 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 0.7 нэгж хувийг үйлчилгээний салбар, 0.2 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button