Гадаад

Хүү нь аавыгаа хөнөөсөн байсныг баавгайн дайралтад өртсөн хэмээн цагдаа нар эндүүрчээ

Японд баавгайн дайралтад өртөж амиа алдсан өндөр настай эрэгтэйг үнэндээ төрсөн хүүдээ хутгалуулж амиа алдсан болохыг олж тогтоожээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Японы Акита мужийн хойд хэсэгт 51 настай Фүжиюки Шиндо  мягмар гарагт 93 настай эцэг Фүжиёши Шиндогийн амь насыг бүрэлгэсэн хэргээр баривчлагдсан байна. Амь хохирогчийн эхнэр түүнийг газар унаж, цусанд хутгалдсан байдалтай байхыг олсны дараа цагдаагийнхан иргэдэд баавгайн дайралтаас сэрэмжлүүлсэн мессеж илгээсэн байна. Харин мөрдөгчид гэмтлийн шинж тэмдгийг хутганы шархтай илүү тохирч байгааг олж тогтоосны дараа уг сэрэмжлүүлгийг хүчингүй болгожээ.

Сүүлийн жилүүдэд Японы хойд нутагт баавгай хүн рүү халдах тохиолдол нэмэгдсэн нь газар тариалангийн талбай хумигдаж байгаатай холбоотойгоор амьтад суурьшлын бүс нэвтрэх болсон гэж тайлбарлаж буй. Мөн тухайн бүс нутагт 7-р сард сонин түгээгч рүү баавгай дайрч, амиа алдсан явдал гарсан байжээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Чинзо
Чинзо
8 сар 21, 2025 20:08

Газар тари�##�ангийн т�##�бай тэлэх биш хумигдаж байгаа нь сайн юм биш үү.Энэ сэтгүүлч нэртэй амьтан юу бичээд байгаа юм бэ ойлгосонгүй.

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf
8 сар 21, 2025 22:15

bas gajig shuu japanuud

Back to top button