Эдийн засгийн мэдээ

Ам.долларын ханш өсөж 3615 төгрөгт хүрчээ

Долдугаар сарын эхээр ам.долларын ханш харьцангуй өсөж 3605 төгрөг хүрээд байсан билээ. Харин сарын сүүлээр 3615 төгрөгт буюу 2025 оны хамгийн өндөр ханшдаа хүрсэн юм.

Наймдугаар сарын эхээр ам.доллар харьцангуй буурч 3603-3610 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол өнөөдрийн байдлаар эргээд өсчээ. Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.доллар 3593 төгрөг, валют арилжааны банкуудад 3610-3612 төгрөг, валют арилжааны төвүүдэд 3608-3615 төгрөгийн ханштай буюу өнгөрсөн долоо хоногоос 3 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 22, 2025 15:01

Монгол мөнгө - чихрийн цаас шиг болсон байна.

Back to top button