НИЙГЭМНийгэм мэдээ
“Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ыг татан буулгалаа

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2025.08.27) Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяанд сэргээн байгуулсан “Аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг (ТӨААТҮГ) татан буулгах шийдвэрийг гаргалаа.
Энэхүү шийдвэрийг төрийн хэмнэлтийг хангах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, чиг үүргийн давхардлыг арилгах бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа болохыг Засгийн газраас мэдэгдлээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.