УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Засгийн газар маргаашийн хуралдаанаа наашлуулж, өнөөдөр хийж байна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ.
Энэ долоо хоногийн хуралдааныг тодорхой шалтгааны улмаас өнөөдөр /2025.09.02/ хийж байна.
Хэлэлцэх асуудлууд:
- “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Төлбөрийн хэмжээ шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол/
- Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийн талаар
- Нээлттэй мэдээллийн ил тод байдлын 2024 оны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангийн талаар
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ өвөл их чанга өвөл болох янзтай байгаа!!! Монгол улсын төр амрах эрхгүй ажилах ёстой болж байгаа шүү, улс орон уруудан доройтох ёсгүй!!! Ард иргэдийн төрдөө итгэх итгэл гутамшигтай доод түвшинд хүрч байгаад ахмад хүний хувьд санаа зовинож байнаа!!! Хүний амьдр�##�д үлдэх юм гэвэл эх нутаг, элгэн садан, үр хүүхэд, таны хэн байсан нэр нүүр чинь үлдэх хорвоо шүү дээ!!! Тиймээс Монгол улсын төрийн ажил хийж буй улс төрчид жаахан ч гэсэн зөв ажиллаж амьдрав�##� сайн байна аа!!!