ЭДИЙН ЗАСАГ

Ипотекийн банк байгуулагдахаас өмнө санхүүжилтийг Засгийн газар руу шилжүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараахан Орон сууцжуулалтын тусгай банк байгуулна хэмээн мэдэгдсэн билээ. Ингэснээр орон сууцны санхүүжилтийг төвлөрүүлж, анхдагч эх үүсвэрийг бүрдүүлэхээс гадна арилжааны банкуудын дамжлагыг хүлээх шаардлагагүй зэрэг гадны жишээ бий.

Харин Монголбанкны зүгээс ойрын 2 жилийн хугацаанд ипотекийн банк байгуулах ажил тийм хурдан шийдвэрлэгдэхгүй гэсэн бөгөөд Монголбанкны эх үүсвэр болон Үндэсний баялгийн сангийн эх үүсвэртэй нийт 1.2 их наядыг ипотек рүү санхүүжүүлж, одоогийн системээр явна гэжээ.

Монголбанкны зүгээс Засгийн газарт ипотекийн зээлийн санхүүжилтийг шилжүүлэх байр суурьтай байгаа бөгөөд их хэмжээний үлдэгдлийг шилжүүлэхэд хэрхэх талаар талууд хэлэлцэж байгаа аж. Ипотекийн зээлийн үлдэгдэл одоогийн байдлаар 10.5 их наядад хүрээд байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баялагийн сан 500 тэрбум
Монголбанк зээлийн эргэн төлөлтөөс 500 тэрбум
Банкууд 200 тэрбум
нийт 1,2 их наяд

Холбоотой мэдээ

Back to top button