НИЙГЭМНийгэм мэдээ

45 хоногийн сургалтаар багшлах эрх олгох нь хуульд нийцсэн гэж үзлээ

Хяналтын шатны шүүхээс Боловсролын сайдын 2024 оны А/64 дүгээр тушаалаар баталсан "Багшлах эрхийн гэрчилгээ олгох журам"-ыг хуульд нийцсэн гэж үзэж, өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

Өмгөөлөгч Э.Чулуунцэцэг нь уг журмыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Тэрээр 45 хоногийн богино хугацааны сургалтаар багшлах эрх олгож буй нь мэргэжлийн бус хүнийг хүүхдэд заах нөхцөл бүрдүүлж, хүүхдийн сурч боловсрох эрх, эцэг эхийн мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг зөрчиж байна хэмээн үзжээ. Мөн багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмж буурч болзошгүй гэж маргасан байдаг.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

4жил өчнөөн мөнгө төлж их сургуульд сурах шаардлагагүй боллоо

Холбоотой мэдээ

Back to top button