Ж.Мөнх-Оргил: Хувьцааг буцааж худалдан авах санал эхлүүлсэнд "Говь" ХК руу албан шаардлага хүргүүлсэн

Санхүүгийн Зохицуулах хорооны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Мөнх-Оргилоос дараах тодруулгыг авлаа.
-Говь компани ХХК болж, компанийн хэлбэрийг өөрчилж байгаа асуудлаараа Санхүүгийн зохицуулах хороонд албан ёсоор хандсан уу?
-Говь компанийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн шийдвэртэй холбоотойгоор буюу ХХК болох, үнэт цаасны бүртгэлээс хасуулах гэдэг хүсэлтүүдийг ирүүлээгүй байгаа. Хувьцаат компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээд явах эрх нь нээлттэй.
Харин энэ компанийн өөрчлөн байгуулалт буюу Компанийн тухай хуулийн 18.7-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн хэлбэр өөрчлөгдөх үү үгүй юу гэдэг эцсийн шийдвэрийг өгдөг. Энэ шийдвэрийг дагаж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63.1.10-аар зохицуулагдаж, үнэт цаасны бүртгэлээс хасагддаг. Бидний харж байгаагаар Говь компанийн хувьд мэдээллүүдээ эхлээд өгч байна гэж харж байгаа.
-Говь компанийн хувьцааг өнөөдрийн байдлаар 24.972 жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Өнөөдрийн байдлаар нэгж хувьцааг 256 төгрөгөөр эргүүлэн худалдан авах зарыг байршуулсан байсан?
-Тус компанийн хэлбэр өөрчлөгдөөд, хөрөнгийн биржээс хасагдчихсан юм шиг мэдээлэл яваад байгаа учраас Санхүүгийн зохицуулах хорооноос үүрэг даалгаваруудыг Говь компанид хүргүүлсэн. Хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хасагдахын тулд эхлээд тийш бүх материалууд нь очиж хянагддаг. Бүртгэсэн хөрөнгийн бирж нь эхлээд хянаад хасах, хасахгүй шийдвэрээ эхлээд гаргана.
Санхүүгийн зохицуулах хорооноос Говь компанийн хэлбэрийг өөрчлөхтэй холбоотой гарсан хувьцаа эзэмшигчийн болон ТУЗ-ийн шийдвэр, компанийг өөрчлөх төсөл, хувьцаа эзэмшигчдийн санал, тэднээс эргүүлэн худалдан авах хувьцааны үнэлгээ нь хуулиараа хөндлөнгийн аудитын байгууллагын тайланд үндэслэлсэн байх ёстой. Мөн сүүлийн 6 сарын бирж дээр арилжаалсан хувьцааны үнийг харгалзсан байх, эдгээрийг нь үнэн зөв байна уу гэдгийг Хөрөнгийн бирж шийдвэрээ гаргасны дараа Санхүүгийн зохицуулах хороо аудитын болон хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хангагдсан байна уу гэдгийг тогтоож байж Говь компани ХХК болж, биржийн арилжаанаас хасагддаг процесс бий.
-Процессийн дагуу явж байгаа юу?
- Хувьцааг буцааж худалдан авах санал авах ажиллагааг эхлүүлсэнд Говь компани руу албан шаардлага хүргүүлж, санал авах ажиллагаа чинь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөл гарсны дараа хийгдэх ёстой. Тиймээс хувьцаа буцааж худалдан авах ажиллагаа чинь хууль зөрчиж байна гээд холбогдох албан шаардлага, үүрэг даалгаваруудыг хүргүүлсэн.
Санхүүгийн зохицуулах хороонд одоогоор бүрэн гүйцэд материалууд ирээгүй байгаа учраас ямар нэг шийдвэр гаргаагүй байна гэсэн үг. Хэрвээ хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн, хувьцааг буцаан худалдан авах санал нь хэтэрхий бага байна гэж үзвэл Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөл олгохгүй.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Номин компанийн нохой аргыг Таван богдын Баатарсайхан хэргжүүлэж байгаа юм бн!!! Энэ хоёр ч хоёуулаа Ховдын Булганы ховдгын гай торгуудууд байх шүү!!! Энэ бага ястнууд цаанаа нүнжгүй хөндий хүний мөсгүй хүйтэн хүмүүс шүү!!!
Санхүүгийн хороонд новшнууд байдгийг бна говь 256 төгрөгөөр хувьцаагаа зарах гээд байхад санхүүгийн зо .хорооныхулгаайч нар байжээ бажээ гээд хулгай луйвраа нөгөө аргаараа �##�ах гээд бна уу .
Хувьцаа гэж юу байдгийг ч мэдэхгүй байж, чи одоо дутаач
Эргүүлэн худ�##�даж авах ханш нь зөв юмуу даа. Бирж нь мэдэхгүй бгаа юм бол эргүүлж авах ханшаа яаж тогтоосон байх уу? Ер нь СЗХ энэ шинээр IPO хийж хөрөнгө татаж бгаа компаниуд дээрээ хязгаарл�##�т тавихгүй бол баахан мөнгө татаж аваад, ханшаа унагаж бгаад эргүүлж хямдхан худ�##�даж аваад дуу�####�г жишиг тогтох нь бна шүү.
Бүүр ингээд улсын хөрөнгийг үнэгүйдүүлсэн аваад сурчихсан говь компани чинь хэдэн арван жил байсан хямд үнээр худ�##�дан авч болно гэж бодож байгаа юм байхдаа
Говь компанийг маш сайн авч явж дэлхийд таниулсан захир�##� Баатарсайхан,түүний хүүд түмэн олон т�##�архдаг шүү.