Т.Аззаяа: “Халзан бүрэгтэй” ордын онцлог нь хүнд болон хөнгөн газрын ховор элементийг аль алийг нь агуулж байна

“Халзан бүрэгтэй” ордын ашиглалт, олборлолттой холбоотой олон нийтийн хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Сонсголын үеэр “Газрын ховор элемент болон түүний хүдэр баяжмалыг хэрхэн боловсруулах арга технологи”-н талаарх дүгнэлтийг шинжээч, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Т.Аззаяа мэдээлэл өглөө.
Газрын ховор элемент нь Менделеевийн үелэх системийн лантоноидын группт 15 бүлэг элемент байдаг бөгөөд үүнтэй химийн шинж чанараараа төстэй Итрий, Скандий гэх хоёр химийн элемент нэмэгдээд нийт 17 элементийг газрын ховор элемент гэж нэрлэдэг. Энэ бүлэг элементийг Церийн бүлгийн буюу хөнгөн, Итрийн бүлгийн буюу хүнд гэж ангилдаг. Газрын ховор элемент нь ховор гэсэн нэртэй хэдий ч дэлхийн царцдаст харьцангуй өргөн тархсан шинж чанартай. Баяжуулалтын болон боловсруулалтын нарийн арга технологийг шаарддаг онцлог элемент. Дэлхий дахинаа өндөр технологийн түүхий эдэд өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд цаашид анагаах, батлан хамгаалахын салбарт, сансрын технологи, хайбрид системийн түүхий эдэд өргөн ашиглагдаж байна.
Энгийн жишээгээр дурдахад хайбрид системийн автомашинд церий, лантан, Итрий, неодум, тербий зэрэг газрын ховор элементүүдийг өргөн ашиглаж байна.
Газрын ховрын элементийн дэлхийн нөөц нь 2024 оны албан судалгаагаар 115.4 сая тонн байгаа гэж үзсэн бөгөөд үүний,
- БНХАУ-38 хувь
- Вьетнам-19 хувь
- Бразили-18 хувь
- БНЭУ-6 хувь
- Австрали-4.9 хувь
- ОХУ-3.3 хувь
- Монгол – 2.7 хувийг эзэлж буй.
Газрын ховрын элементийг агуулж буй эрдэс хүдрийн хувьд өнөөдрийн байдлаар 250 гаруй газрын ховор элементийг агуулсан эрдэс мэдэгдэж байгаа бөгөөд эдгээр нь карбонат, фосфат, оксид, галид, силикат гэж 5 ангилж байна. Эдгээрийг агуулдаг эрдсүүд нь тодорхой хэмжээнд уран, торийг агуулдаг. Өөр бусад алт зэс зэрэг ашигт малтмалын эрдсүүдийг бодвол уран торийг бага хэмжээгээр агуулна. Уран, тор нь дэлхий дээрх бүх л төрлийн эрдсүүдэд ажиглагддаг.
- Газрын ховор элементийг олборлохдоо,
- Ил уурхай,
Далд уурхайн аргаар олборлодог. Тухайлбал, БНХАУ-ын Баян-Овоо, Австралийн Mount Weld, АНУ-ын Mountain Pass зэрэг ордууд нь ил уурхайн аргаар газрын ховор элементийг олборлож байна. Далд уурхайн хэлбэрийг маш ховор байдлаар ашигладаг бөгөөд ОХУ-ын Мурманск муж дахь ордыг нэрлэж болно.
Газрын ховор элементийг боловруулах үе шатын хувьд, хүдэр олборлолт-бутлалт нунтаглалт-баяжуулалт-баяжмал-гүн боловсруулалт-газрын ховор элементийн нийлбэр исэл-дан исэл гэсэн дарааллаар явдаг.
Хүдрийг боловсруулсан улс орнууд ямар төрлийн технологиор баяжуулж байгааг харвал,
- Гравитац буюу энгийн хямд,
- Соронкон буюу төмөр парасоронзон эрдсийг ялгана
- Цахилгаан дамжуулах чанарт үндэслэсэн арга буюу ойролцоо нягттай эрдсийг ялгах
Хөвүүлэн баяжуулах буюу нарийн хүдэрт тохиромжтой аргууд бий. Эдгээр аргууд нь эрдсийн хүдэржилтээс хамаарах бөгөөд хослосон аргыг ашиглаж болно.
Гаргаж авсан баяжмалыг химийн гурван аргаар буюу хүчлийн арга, шүлтийн арга, Аммонийн давсны уусмалаар уусгах гэсэн аргуудыг олон улсад ихэвчлэн ашиглаж байна. Орчин үед байгаль орчинд ээлтэй аргаар олборлох аргуудыг судлаачид нэвтрүүлсээр байгаа. Дээрх аргуудыг өнөөдрийн байдлаар газрын ховор элемент олборлодог уурхайнуудад түгээмэл ашиглаж байна.
Монгол Улсын хувьд 3.1 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж үздэг. Тухайлбал, говийн бүсэд орших Мушгиа худаг, Хотгор, Луугийн гол гэсэн 3 ордод хөнгөн төрлийн газрын ховор элемент давамгайлсан буюу нэг төрлийн хүнд газрын ховор элемент агуулж буй.
Баруун бүсэд буюу “Халзан бүрэгтэй” ордын онцлог нь хүнд болон хөнгөн газрын ховор элементийг аль алийг нь агуулж байна. Мөн үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий 3 өөр металл агуулдаг нь Тантал, Необий, Цирконий бөгөөд эдгээр нь үйлдвэрлэлийн маш чухал буюу газрын ховор элементээсээ илүү орчин үеийн үйлдвэрлэлд ашиглагддаг элемент юм. Уг Халзан бүрэгтэй ордод геологийн нөөц нь 1.2 сая тонн гэж тогтоосон бөгөөд ингэхдээ Циркон, Необийн газрын ховрын элементийн орд гэж тогтоогдсон.
Хүдэрт агуулагдах ураны хэмжээ 0.009 хувь, торийн агууламж 0.028 хувь агуулагдаж байна гэсэн үр дүн гарсан байдаг.
Дундговь аймаг дахь ураны “Зөөвч овоо” орд болон газрын ховрын элементийн “Халзан бүрэгтэй” хоёр ордыг харьцуулбал, боловсруулах процессийн химийн арга нь хоёр өөр. “Халзан бүрэгтэй” ордыг ил аргаар олборлож, баяжмалыг нь химийн аргаар боловсруулдаг бол “Зөөвч овоо” ордын хувьд газрын дор уусган олборлодог. Ийм хоёр ялгаатай өөр ордууд" гэв.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шантажчингуудаа дийлэхгүй монгол төр. Хөөрхий
Өмнө нь газрын тос олборлоод улсаа хөгжүүлнэ гэсэн чинь Чaлкод авилгaлаар өгсөн, дараа нь зэс олборлож хөгжүүлээд өгнө гэснээ Оюутолгойг бас л авилгaлаар Рио Тинтод өгсөн. Авилгaлчид дахиад л газрын ховрын ордуудыг гадныханд авилгaлаар өгөхөөр шийдэж. Цаддаггүй нoвшнууд юм даа????
Хятадуудаа сайн судлаач манайд энэ чиглэлийн олборлолтын мэргэжилтэн байхгүй лабораторид суудаг хоёр гуравхан хүн бий хятадууд 80 иад оноос хойш олборлохдоо маш их газар орон сүйтгэсэн цус нулимсаар дэлхийд тэргүүлэгч болсон гэж чөлөөт хятадууд хэлдэг шүү дээ �##�дагд�##� багатай уусгах хүчлийн (хүхрийн хүчил ) аргыг голдуу хэрэглэгддэг юм байна лээ аюулгүй байдлын бат�##�гаа сайн шаардах хэрэгтэй байна даа тэр компаниас
Одоо ухаад хэрэггүй ээ үр хойчдоо үлдээ авилгаар дүүрсэн улс ухаад ч ашиглаад ч хөгжихгүйг мэдэж бгаа биз дээ ард түмээн.
энэ суганы үс юугаа мэддийн
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
ОНЬСОГО: Монгол Улс орчин үеийн өндөр технологийн хэрэгцээт онц чух�##� ховор мет�##�л олборлоход �##�ь улс дургүйцдэг вэ???
Хамгийн бага нөөцтэй гэж
Nuursee bolowsruulj chadahgvi baij, yaj urani elementiig bolowsruulah yum be