НИЙГЭМНийгэм мэдээ
Ховдын иргэн сумынхаа аюулгүйн нөөцөд 3000 боодол өвс бэлтгэн, хандивлажээ

Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн иргэн Н.Соёлбат, Т.Алдартуул нар сумынхаа аюулгүйн нөөцөд 3000 боодол өвс хандивлажээ.
Тус сумын уулын бүсийн сумдад зуншлага тааруу байгаа бөгөөд өвөлжилт хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа аж. Тиймээс цаг агаарын хүнд үед малчдад бага ч гэсэн дэм болгох үүднээс нийтдээ 3000 боодол бэлтгэж хүлээлгэн өгсөн байна.
Буянт сумын иргэн Т.Алдартуул нь 12 настайгаасаа эхлэн хадлан хадаж эхэлжээ. Тэрбээр нагац ах Н.Соёлбаттай хамт 3000 боодол өвс буюу одоогийн ханшаар тооцвол 30 орчим сая төгрөгийн өртөг бүхий өвсийг сумын аюулгүйн нөөцөд хандивлажээ. Хадлан хадах газар талбай техник хэрэгслийг тус орон нутгийн захиргаанаас гаргаж өгсөн байна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.