Эдийн засгийн мэдээ

Алтны зах зээл сэргэж, “Баян Хөндий” уурхай он дуусахаас өмнө 7000 унц алт олборлохоор төлөвлөжээ

2025 оны есдүгээр сард "Эрдэнэ Ресурс Деволопмент" компани “Баян Хөндий” уурхайгаас алтны анхны үйлдвэрлэлээ хийж, он дуусахаас өмнө сар бүр дунджаар 7,000 унц алт олборлох хүчин чадалд хүрэхээр зорьж байгаагаа мэдэгджээ.

Компанийн үйл ажиллагаа нь Монголиан Майнинг Корпорацитай байгуулсан 50:50 хамтарсан хөрөнгө оруулалт дээр тулгуурладаг бөгөөд 2026 оны дунд үе гэхэд 110 сая ам.долларын өрийг богино хугацаанд барагдуулж, цаашдын өргөтгөлийн санхүүгийн нөхцлийг хангахаар төлөвлөж байна.

Шууд хэрэгжүүлэх боломжит өргөтгөлүүдийн хүрээнд:

  • “Баян Хөндий” уурхайн ил уурхайг 150,000 унцаар нэмэгдүүлэх,
  • Гадарга дээрх өндөр агуулга бүхий 50,000 унц алттай “Dark Horse” ордыг ашиглалтад оруулах боломжтой бөгөөд энэ нь одоо байгаа дэд бүтэц, боловсруулах хүчин чадлаа үр ашигтай ашиглах нөхцлийг бүрдүүлж буй

Компанийн бүс нутгийн түвшний хөрөнгө оруулалтын багцад:

  • 500,000 унц алтны эквивалент нөөцтэй “Алтан Нар” полиметалл орд,
  • Хятадын аж үйлдвэрийн эрэлтэд чиглэсэн “Зүүн Мод” молибденийн орд зэрэг нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой юм.

2026 онд геологийн хайгуулын хөтөлбөрт 7 сая ам.доллар зарцуулах бөгөөд энэ нь гадаргын ойролцоох шинэ нөөцийг тогтоон, үйлдвэрлэлийг жилдээ 200,000–250,000 унц хүртэл өсгөх боломжийг бүрдүүлнэ хэмээн тооцжээ. Компанийн стратеги нь эрсдэл багатай, өндөр магадлал бүхий нөөцөд төвлөрсөн хэвээр байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал болон мөнгөний бодлогын нөлөөгөөр үнэт металлын эрэлт өсөж, алтны салбар дахин хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж байна. “Эрдэнэ Ресурс нь хөгжүүлэгчээс үйлдвэрлэгчийн шатанд шилжин, алтны анхны үйлдвэрлэл болон дэлхийн тэргүүлэх уул уурхайн бүс нутагт стратегийн байр сууриараа хөрөнгө оруулагчдад шууд мөнгөн урсгал болон хайгуулын үлэмж боломжийг олгож буй.

2025 оны есдүгээр сард “Баян Хөндий” уурхайгаас алтны анхны үйлдвэрлэл эхлүүлснээр салбартаа жишиг болов. Компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Питер Акерли бүтэн хүчин чадалд хүрэх шат дараалсан төлөвлөгөөгөө тодорхойлсон юм.

“Бид төлөвлөгөөгөө анхнаас нь тодорхой болгосон. Хэдхэн сарын дотор бүтэн хүчин чадалд хүрч, он дуусахаас өмнө сар бүр дунджаар 7,000 унц алт, ойролцоогоор тонн тутамд 4 гр агуулгатай хүдэр боловсруулна” гэсэн юм.

Ордын онцгой шинж чанарын талаар хэлэхдээ, “Баян Хөндий үнэхээр гайхалтай. Бараг сульфид агуулаагүй алт мөнгөний багахан дагалдах эрдэсжилттэй. Уламжлалт бутлах, нунтаглах, уусгах технологи ашиглан металл авалт нь 93–95 хувьд хүрч байна” гэжээ.

Компанийн санхүүгийн бүтэц өсөлтийн хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлсэн байна. Нийтдээ ойролцоогоор 115 сая ам.долларын хөрөнгө оруулалт, 60 сая ам.долларын зээлтэй ажиллаж байгаа бөгөөд хэт их өрийн дарамт үүсгэхгүй гэж үзэж буй.

Одоогийн алтны ханшийг тооцоход өрийг 2026 оны дунд үе гэхэд бүрэн төлж дуусгах боломжтой бөгөөд энэ нь өргөтгөлийн санхүүжилтийн чадавхийг нэмэгдүүлэх аж.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Usuud yahav dee uhaj baugaa hed ni baylagaa l avna shuudee

Холбоотой мэдээ

Back to top button