Дүүжин тээвэр 98 кабинтай, оргил үедээ 2320 зорчигч тээвэрлэнэ

Дүүжин замын тээврийн систем нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд “Пома групп”-ээс эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтыг Франц инженерүүд удирдан гүйцэтгэж байна.
Энэхүү төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй HRB500E маркийн арматурыг ашиглаж байна. Мөн тээврийн аюулгүй ажиллагааг хангахын тулд нийт 216 ширхэг бүхий ган татлага ашиглах бөгөөд энэ нь техникийн нөхцөл, стандартын шаардлагыг бүрэн хангасан технологи юм.
Түүнчлэн өвлийн улиралд мөс цасанд дарагдах эрсдэлийг бууруулах зорилготой тусгай мөс хусагч төхөөрөмжөөр тоноглогдсон. Тулгуур баганын хамгийн өндөр нь 42 метр байх тул L360M-PSL2 маркийн ган, С30 маркийн суурь бетон, өндөр чанартай HRB500E арматур, бат бөх материал сонгон ашиглаж байна. HRB500E маркийн арматур нь гангийн өндөр хатуулагтай бөгөөд газар хөдлөлтийн 8 баллын ачаалалд тэсвэртэй гэдгээрээ онцлогтой аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНДУУДАА МЕТРО ЯАЦЫН МОНГОЛ АРДЫН ҮЛГЭР БОЛСОН УУ? ЁСТОЙ Л НЭГ ХИНШҮҮ ХЯРВАС ҮНЭРТТЭЛ АВАХ ЮМАА
саяхан Шри ланкад дүүжин тээврийн ослоор өчнөөн хүн нас барсан. Монголд өвөл -30д кан�##�ын тос, шаариг нтр нь царцаж хөлдөөд аюултай юм бллно доо
Яаж тэнэгтээд байгааг ойлгохгүй юм. С�##�хи гэж зүйлийг ер нь тооцохгүй л байнадаа. Ядаж гудамжныхаа гэрэлийг солихдоо өчнөөн хонодог улс , агаарт дүүжин тээвэр өвөл зогсвол яанаа тог тасарв�##� яанаа осгож үхэх байлгүйдээ. Баячуулын хүүхэд яг сууж харагдаач , гадныхан сууж харагдаач , 98 н кабен явж харагдаач , мөнгө уга�##�т гэж л энэ байдаг юм .