НИЙГЭМНийгэм мэдээ

"Богдхан ууланд баавгай байна" гэх мэдээлэл худлаа

Богдхан ууланд баавгай явж байна. Явган алхдаг хүмүүс анхаарал болгоомжтой яваарай гэх бичлэг өчигдөр цахим сүлжээнд тавигдсан.

Тус бичлэгт гарсан баавгай нь Гриззли гэдэг зүйл бөгөөд монголд байдаггүй. Энэ нь Хойд Америкийн баруун хэсгийн өндөрлөг газар тархсан хүрэн баавгайн дэд зүйл аж. Гриззли баавгай бусад ихэнх хүрэн баавгайнаас харьцангуй урт савар, цагаан баавгайтай төстэй толгойн зүсэлттэй байдгаараа ялгаатай. Хойд Америкийн бусад хүрэн баавгайн дэд зүйлтэй харьцуулахад гриззли баавгай хэмжээгээр жижиг байдаг байна.

Тэгэхээр дээрх бичлэг дахь Богдхан ууланд энэ баавгай байна гэдэг нь худлаа. Энэ талаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас "Богдхан ууланд баавгай байна" гэсэн ташаа мэдээлэл болно гэж мэдээлэв.

Д.ЦЭГЦ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button