НИЙГЭМНийгэм мэдээ

Ж.Мишээл үзүүлбэр өндөр үнэлгээ авч “Silk Way Star“ шоуны шилдэг дөрөвт жагсаж эхэллээ

Казахстанд болж буй “Silk Way Star“ олон улсын шоу уралдаанд дуучин Ж.Мишээл Монгол Улсаа төлөөлөн оролцож буй.

Түүний тэмцээний талаар мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэмцээнд 12 орны шилдэг дуучид өрсөлдөж байна. Тэмцээний финал арваннэгдүгээр сарын 22-нд болно. Тэрбээр уралдааны эхний шатанд оролцогчид үндэсний дуугаар өрсөлдөхөд “Бундан улаан” хэмээх дууг дуулж үзэгч, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан.

Харин аравдугаар сарын 5-нд болсон тэмцээний дараагийн шатанд Казахстаны алдартай хит дуу болох дуучин Аяугийн “Сыбырлайн” дууг дуулсан юм.

Түүний энэ үзүүлбэрийг шүүгчид өндрөөр үнэлж, есдүгээр байрт жагсаж байсан Ж.Мишээл оноогоороо дөрөвдүгээр байрт жагсаж эхэллээ.

Д.ЦЭГЦ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ТҮРҮҮЛЧИХЭЭ МИШЭЭЛЭЭ ХАРИН ИРЭЭД НАДТАЙ УУЛЗАЖ ДАРААГИЙХАА ТЭМЦЭЭНД БЭЛТГЭЭРЭЙ

Зочин
Зочин

Баяр хүргэе

Back to top button