Нийгэм мэдээ

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатаас авсан газарт барих зам ирэх сарын 1-нд ашиглалтад орно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн III хороонд ажиллалаа.

Тус хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил хоёр жил гаруй хугацаанд гацсан юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг өнөөдөр албадан чөлөөлж, замын ажлыг эхлүүллээ. Уг замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Тус замыг ашиглалтад оруулснаар Нарны замын болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Үүний нэг болох “Гермес” төвийн урд талын нүхэн гарцтай уг замыг холбоно. Өөрөөр хэлбэл, хотын хэвтээ тэнхлэгийн замуудыг холбох холбоос зам гэж болно. Мөн Улаанбаатар хотын нийт авто замын 70 хувь орчим нь элэгдэлд орж, стандарт хангахгүй болсон учраас шат дараатай засаж, шинэчилж байна. Үндэсний их баяр наадмаас өмнө замын засвар, шинэчлэлийн ажлыг бүрэн дуусгана. ААН-үүдэд хандаж хэлэхэд нийтийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой, мөн шүүхийн шийдвэрийг хүндэлж ажиллах хэрэгтэй. Бид хууль бусаар хувийн өмчид халдаагүй гэдгийг дахин хэлье” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-07 17:45

зөв б�##�иар з�##�ьжин новшоос газруудаа авах хэрэгтэй шүү

Зочин
Зочин
2024-05-07 18:06

Зөв зөв Нямбаатараа ажлаа шуурхайл

Зочин
Зочин
2024-05-07 18:19

Нийтийн эрх ашгийн төлөө энэ ажил дээр Х.Нямбаатарыг 2 гараа өргөөд дэмжинээ. Төр төмөр нүүрээ Эрэлийн Эрдэнэбатад гаргах хэрэгтэй шүү.

Зочин
Зочин
2024-05-07 18:23

Сонгуулийн өмнө ард түмэнд та�##�агдахын тулд жоохон ажил хийх юмаа

Иргэн
Иргэн
2024-05-07 18:54

34 жил дураараа дургисан луйварчид, хулгайч нар цочирдож байх шиг байна.. Чухам л хүссэнээ арга з�##�ь авилга хахуулиар авч сурсан мангасуудад иймэрхүү шийдвэр цочирдохоор байлгүй байлгүй ч яахав. Нямбаатарыг 100% дэмжнээ энэ асууд�##� дээр.

Цогяг
Цогяг
2024-05-07 18:59

Цаг лууслаа

Зочин
Зочин
2024-05-07 20:34

Хотын даргад амжилт хүсье. Зарим нэг өөрийн эрх ашгийг хуулиас дээгүүр тавьсан луйварчин новшнуудад төрийн төмөр нүүрийг харуулах ёстой

Зочин
Зочин
2024-05-07 21:47

сайн бна ард түмэн дэмжинэ луйварчин з�##�илангийн Эрдэнэбат өвгөнийг шоронд нь хийгээч дураөраа дургилаг з�##�илагч өвгөн

Зочин
Зочин
2024-05-07 21:48

нямбаатарыг дэмжиж бга шүүүү ард түмэн

Холбоотой мэдээ

Back to top button