Эдийн засгийн мэдээ

Орон сууцны үнэ 14 хувиар өсжээ

Орон сууцны үнийн индекс (2023.I=1.0) 2025 оны 9 дүгээр сард 1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна.

2025 оны 9 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.79 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.56 сая төгрөгийн үнэтэй байна.

Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 24.5 хувь (1095.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 4.4 хувь (202.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

2025 оны 9 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.66 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.85 сая төгрөгийн үнэтэй байна.

Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 22.3 хувь (1023.9 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 10.2 хувь (294.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

Туршилт тооцоогоор, 2025 оны 9 дүгээр сард 1 өрөө орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнэ 1.35 сая, 2 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.94 сая, 3 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3.09 сая төгрөг байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Орон сууцны үнэ өслөө л гэх юм гэтэл шаардлага хангах байр хэр олон билээ стандарт байхгүй эрээвэр хураавар байр олон байна хуучин байр аваад заслаа гэхэд маш их зард�##� гарна сантехникийг засаж чадах чадвартай хүн ховор хэлсэн аманд нь унаж үхтэл их зард�##� гарна тэгээд удахгүй шаардлга хангахгүй орон сууц болно байранд амьдарч үзээгүй хүмүүс л авдаг байх даа

Холбоотой мэдээ

Back to top button