
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхэлсэн. ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт урьд шөнө Португал Улс болон Унгар Улсын хооронд болж 2:2 харьцаагаар өндөрлөсөн. Тус тоглолтод Португалийн супер од, бүх цаг үеийн мэргэн бууч Криштиану Роналду хоёр гоол буюу дубль хийлээ. Ингэснээр Криштиану Роналду дэлхийн аваргын урьдчилсан шатанд 51 тоглолтод оролцож 41 гоол оруулсан амжилтаар бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
Мөн Криштиану Роналду нь албан ёсны тоглолтуудад шигшээ баг болон клубийн түвшинд 948 гоол бүртгүүлээд байгаа юм.
ДАШТ-ий урьдчилсан шатанд оруулсан гоолууд:
-2006 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд 12 тоглолтод оролцож, 7 гоол
-2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд 7 тоглолтод оролцсон
-2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд 10 тоглолтод оролцож, 8 гоол
-2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд 9 тоглолтод оролцож, 15 гоол
-2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд 9 тоглолтод оролцож, 6 гоол
-2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд одоогийн байдлаар 4 тоглолтод оролцож, 5 гоол оруулаад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.