Ё.Баатарбилэг: Бага ангийн хүүхдүүд дунд уралдаан, олимпиад зохион байгуулахыг хориглосон
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж буй асуудлуудын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Багш нар долоо хоногт 40 цаг ажилласан нэмэгдэл хөлсөө авах боломжийг бүрдүүллээ. Засгийн газраас цалин нэмчихээд илүү цагийн мөнгийг ологохгүй байна гэх зөрүү ойлголт яваад байсан. Ийм зөрчил гарсан учраас заслаа. Багш нар нэмэгдсэн цалин дээрээ илүү цагийн хөлсөө аваад явах боломж бүрдлээ. Оны эхнээс олгох ёстой байсан илүү цагийн хөлсийг нөхөж олгоно.
ЕБС-ийн багш жирэмсний чөлөө авсан болон долоо хоногоос дээш хугацаагаар чөлөө авсан үед орлож ажилласан багшид илүү цаг бодогддог. Боловсролын сайдын багцад байгаа хөрөнгөөс илүү цагийн хөлсийг шийднэ. Багш нарын илүү цагийн асуудал шийдэгдэж, олгогдохоор боллоо.
Дэлхийн аль ч өндөр хөгжилтэй орон бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй.Цэцэрлэгийн сурагчдын дунд багаар өрсөлдөх тэмцээн явуулж болно.Өмчийн хэлбэрээс үл хамааран бүх ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг яамнаас зохион байгуулаагүй тэмцээн, олимпиадад оролцуулахгүй.
Маш олон төрлийн тэмцээн олимпиад зохион байгуулж байгаа нь сурагчид болон багшийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна.Төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, сурагчдаас бүртгэлийн хураамж авахыг хориглож байгаа" гэсэн юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.