НИЙГЭМНийгэм мэдээ

Монголын сагсан бөмбөгийн "Оюутны лиг"-т 1000 гаруй тамирчид оролцоно

Монголын сагсан бөмбөгийн "Оюутны лиг " -ийн тэмцээний 2025-2026 оны улирал өнөөдөр эхэлнэ. Оюутны лигийн нээлтийн тоглолт өнөөдөр M Arena-д Их Засаг Их сургуулийн Бүргэдүүд багийн эсрэг Монгол Улсын Их сургуулийн Шонхорууд багтай 15:30 цагт тоглох юм.

Тэгвэл нээлтийн хоёр дахь тоглолт Этүгэн Их сургуулийн Этүгэн Ирвэсүүд баг Отгонтэнгэр Их сургуулийн Шилүүснүүд багтай 19 цагаас тоглоно.

Энэ улирлын "Оюутны лиг"-ийн тэмцээнд нийт 24 их дээд сургуулийн 41 багийн 1000 гаруй оюутан тамирчид оролцож байгаа аж. Мөн эрэгтэй 29, эмэгтэй 12 баг өрсөлдөж аваргуудаа тодруулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button