НИЙГЭМНийгэм мэдээ

Дээд лигт шинээр орж ирсэн багууд хүснэгтийн сүүл мушгиж байна

Энэ сарын нэгэнд Монголын сагсан бөмбөгийн холбооны “Дээд лиг”-ийн тоглолтууд эхэлсэн. Дээд лигт эрэгтэй 10 баг, эмэгтэй зургаан баг аваргын төлөө өрсөлдөж байгаа юм. Тэгвэл эрэгтэй багуудын хүснэгтийг “BCH KNIGHTS” баг 3-0 гэсэн амжилтаар тэргүүлж байгаа бол “SG APES” баг 4-1, “Эрдэнэт Майнерс” баг 2-1 гэсэн амжилтаар удаалж байна. Эмэгтэй багуудын хүснэгтийг хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Ulaanbaatar Amazons” баг гурван хожилтойгоор тэргүүлж байгаа бол “Аравт” баг 2-0 гэсэн амжилтаар удаалж улирлаа эхлүүллээ.

Энэ улирлын Дээд лигийн шинэ дүрмээр М хөгжлийн лигээс дэвшин тоглож байгаа эрэгтэй багууд болох “Ховд шонхорууд” болон “MONGOLIANS” хүснэгтийн сүүл мушгиж байна. "Ховд Шонхорууд", “MОNGOLIANS” багууд 1-2 амжилтаар долоо наймдугаар байрт бичигдэж байгаа юм.

Тэгвэл өмнө жилийн аваргууд болох Хасын хүлэгүүд баг улирлыг хоёр хожил хоёр хожигдолтойгоор дөрөвдүгээр байраар эхлүүллээ. Харин өнгөрсөн улирлын дэд аваргууд 1-3 гэсэн тааруу амжилтаар улирлаа эхлүүллээ. Энэ улиралд аварга авах том зорилготойгоор дайралт хийсэн “Сэлэнгэ Бодонс” баг 2-2 гэсэн амжилтаар хүснэгтийн зургаадугаар байрт жагсаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button