Нийгэм мэдээ
Зөвшөөрөлгүй дахин ТҮЦ байршуулсныг нүүлгэн шилжүүлжээ

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэн шилжүүлж эхэлсэн.
Наймдугаар сард нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн бөгөөд цэвэрлэгээ, ариутгалыг хийсэн. Гэвч зөвшөөрөлгүйгээр дахин ТҮЦ байрлуулах асуудал гарч байгаа учраас нийслэл, дүүргээс нүүлгэн шилжүүлэх ажлыг дахин зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна.
Сүүлийн нэг сарын байдлаар Баянзүрх дүүрэгт нэг, Баянгол дүүрэгт хоёр, Сонгинохайрхан дүүрэгт хоёр буюу нийт таван байршилд ТҮЦ дахин байрлуулсан зөрчлийг арилгуулжээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.