Монгол Улсын үйлдвэрлэлийн гарц өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар буурчээ

2025 оны III улиралд Монгол Улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний гарц 30.7 их наяд төгрөг (8.54 тэрбум ам. доллар) болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.6 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм.
Энэхүү бууралт нь уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсантай холбоотой бөгөөд нүүрсний олборлолт 32.3 хувиар буурсан бол түүхий газрын тосны үйлдвэрлэл 13.3 хувиар буурсан байна. Өнөөгийн байдлаар алт, мөнгө, зэс, нүүрс зэрэг байгалийн баялаг ихтэй Монгол орны хувьд уул уурхайн салбар нь эдийн засгийн гол тулгуурын нэг хэвээр байна.
Монгол улсын нийт экспортын 95 орчим хувийг нүүрс, зэс, төмрийн хүдэр, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт зэрэг уул уурхайн түүхий эд эзэлж байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: XINHUA
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.