
ДАШТ-ий хоёр удаагийн алтан бөмбөгийн эзэн Лионель Месси АНУ-ын MLS-ийн Интер Майами багтайгаа албан ёсоор гэрээгээ сунгалаа. Тэрбээр 2028 он хүртэл гэрээгээ сунгасан бөгөөд энэ хэлэлцээрийг хийхэд хэдэн сар л шаардагдсан байна. Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тоглогч ирэхэээр төлөвлөгдөж буй Интер Майами клубийнхээ шинэ цэнгэлдэх хүрээлэнд тоглохоор болжээ.
Лионель Месси нь хөлбөмбөгийн хамгийн том хувь тоглогчийн шагнал болох Ballon d’Or шагналыг найман удаа хүртсэн цор ганц тоглогч бөгөөд 2022 оны Катарт зохион байгуулагдсан ДАШТ-ий аварга юм. Тэрбээр гэрээгээ сунгасан талаараа “Би Майамид ирсэн цагаасаа хойш маш их аз жаргалтай байсан. Тиймээс энд цаашид тоглохдоо үнэхээр баяртай байна” гэв.
Мессигийн Майамид үлдэх шийдвэр нь клуб төдийгүй АНУ-ын Мэйжор Лигийн Хөлбөмбөгийн (MLS) хувьд ч асар чухал алхам болсон юм. Өнгөрсөн улиралд Месси лигийн “Хамгийн үнэ цэнтэй тоглогч” (MVP)-р шалгарсан бөгөөд энэ улиралд дахин уг шагналыг хүртэх магадлал хамгийн өндөр байгаа аж. Хэрэв тэр дахин энэхүү шагналыг хүртвэл, MLS-ийн түүхэнд хоёр удаа MVP болсон хоёр дахь тоглогч болох бөгөөд тус шагналыг дараалан хүртсэн анхны тоглогч болох юм байна. Энэ улиралд Месси нийт 29 гоол оруулж, 17 гоолын дамжуулалт бүртгүүлэн “MLS”-ийн гоол болон гоолын дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.