Уух зүйлд нь хор хийж нөхрөө хөнөөхөөр завдсан эмэгтэйн хорих ялыг гурван жилээр буурууллаа

Увс аймгийн Бөхмөрөн сумд 36 настай эмэгтэй "О" нь өөрийн гэр бүлээс гадуурх харилцаатай 39 настай эрэгтэй "Ц"-тэй хамтран нөхрийгөө хөнөөхийг завдсан хэрэг гарсан. Тэрчлэн ундаанд хулганы хор, архинд хүнсний зориулалттай уксус хийж уулгасан нь тогтоогдсон юм. Тэгвэл шүүхээс нөхрөө хөнөөхийг завдсан эмэгтэйд 13 жил, нууц амрагт нь 12 жилийн хорих ял оноосон.
Тэгвэл хяналтын шатны шүүхэд "О"-ын өмгөөлөгчөөс ялыг хөнгөрүүлэх, "Ц"-ийн өмгөөлөгчөөс хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар тус тус гомдол гаргасныг шүүх хэлэлцжээ. Шүүхээс гомдолыг хүлээн авч "хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй буюу хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол учраагүй. Мөн гадна шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хүнийг алах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан "О"-д 10 жилийн хугацаагаар хорих ял, "Ц"-т 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж" өөрчилсөн байна.
Хэргийг эргэн сануулахад,
Иргэн "Б" болон "О" нь гэр бүл болоод 17 жил болжээ. Гэтэл эхнэр "О" нь "Ц" гэх эртэй амрагийн харилцаа тогтоосон бөгөөд нөхрийгөө хоёр өдрийн дотор хоёр ч удаа хордуулах гэж үзсэн аж. Түүнчлэн нөхөр нь эмнэлэгт хэвтсэн үед нь сахиж байх үедээ тарианы шингэнд нь хортой зүйл хольж түүнийг алахыг завдсан гурав дахь үйлдлээ гаргасан байна.
Энэ тухай түүний нууц амраг болох Ц "Бид хоёр үнэхээр бие биедээ хайртай. Нөхрөө нас барахаар надтай хамт амьдарна гэдэг байсан. Тэгээд надаар тийм, тийм зүйл дэлгүүрээс авахуулж, тэр үйлдлийг хийсэн" гэж мэдүүлжээ. Улмаар шүүхээс тус хоёр иргэнийг бүлэглэж хүн хөнөөхийг завдсан гэж үзэж эмэгтэйд нь 13, эрэгтэйд нь 12 жилийн ял оноосон байдаг.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаха сонин хууль вэ. Хүн хордуулах гээд нөгөөх нь хордоогүй бол ял хөнгөлдөг гажиг хуультай улс монголоос өөр байхгүй
хайргүй, х�##�амжгүй,хамтран амьдрах сонирхолгүй бол гэр бүлээ цуц�##�ж с�##�ах хэрэгтэй байжээ, Эсвэл байнга гэр бүлийн хүчирхийлэлд зовдог эмэгтэй юм болов уу, Ионголд гэр бүлийн хүчирхийлэл маш их байна, Эхнэр хүүхдүүдээ байнга дарамт�##�ж зовоодог, Айлган сүрдүүлдэг,араатан шиг хүмүүс
1 БИШ 3 УДАА АЛАХЫГ ЗАВДАНА ГЭДЭГ АЙХТАР ХЭРЭГ. үХЭЭГҮЙ ГЭЭД БУУРУУЛАХ Нь УТГАГҮЙ ТАЙЛБАР.
гОЛ Нь НӨХӨР Нь ОДОО ШҮҮХЭЭР САЛСАН БОЛОВ УУ
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch