Хүний амь насыг онц хэрцгийгээр хохироож, гэмт үйлдлээ нуун дарагдуулсныг олж тогтоолоо
Хүний амь насыг санаатай хохироосон хэргийг шүүхэд шилжүүллээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагаас “2021 онд Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт траншэйнээс хэн болох нь танигдахгүй байдалтай болж шатсан эмэгтэй хүн олдсон” гэх гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжлах болон мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан байна. Үүний дүнд энэ оны наймдугаар сард гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг илрүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолвол зохих нөхцөл байдлыг тогтоон хүний амь насыг онц харгис хэрцгийгээр хохироож, гэмт үйлдлээ нуун дарагдуулсан Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.
Энэ онд цагдаагийн байгууллагаас “Хүний амь насыг хохироосон нийт 151 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна. Гэмт хэрэг үйлдэж, ул мөрөө далдалсан этгээдийн үйлдлийг алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, гэмт хэрэгтэнд гишгэх газаргүйг санууллаа.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ НЬ ХУЛГАЙЧ АЛУУРЧИН САДИСТ ХҮЧИНДЭГЧ НАРТ ОНЦ ЭНЭРЭНГҮЙ ХАНДДАГ СОНИН ТОГТОЛЦООТОЙ ШҮҮ ТОЛГОЙГИЙ НЬ Л ИЛЭЭД ЗА АЛЧИХСАН УУ? ХҮЧИНДЭЭД ХАЯСАН УУ? ХУЛУУЦАН УУ?ГЭХ МЭТЭЭР ӨӨГШҮҮЛЖ ХӨНГӨН ЯЛ ОНООНО НЭЭГ ИХ ХАЧИН ОЫЛГОМЖГҮЙ УЛС БӨЛГӨӨ
Арай өнөө самарсайхны авгай биш биз.