НИЙГЭМНийгэм мэдээ

Мөнххайрхан сумын нутагт хавханд орж, хөлөө таслуулсан ирвэсийг шилжүүлжээ

Ховд аймгийн Мөнххайрхан сумын намаржааны бүсэд нутаглаж байгаа айлуудаас "цоохор ирвэс харагдлаа" гэсэн дуудлага тус сумын байгаль хамгаалагчид иржээ. Дуудлагын дагуу хяналт шалгалтыг хийхэд хавхны төмөрт хөлөө таслуулсан цоохор ирвэс байгаа нь тогтоогджээ.

Цоохор ирвэс нь намаржаанд нутаглаж буй айлуудтай ойрхон учир Мөнххайрхан сумын тусгай хамгаалалтын багтай хамтран шилжүүлсэн байна. Түүнчлэн тусгай зориулалтын хашаа, тор ашиглан хүн малаас хол зайд тээвэрлэн шилжүүлжээ.

Тухайн цоохор ирвэс нь тарваганы хавханд орж зүүн хойд хөл нь тасарч унасан байдалтай байсан аж. Тиймээс өөрийн хоол тэжээлээ олж идэх чадамжгүй болж айлын хот руу ойртсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button