НИЙГЭМНийгэм мэдээ

ЦЕГ болон CU, GS25 байгууллагууд хамтран “365 анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албанаас CU, GS25 байгууллагатай хамтран “365 АНХААРЧ ХАЙРЛАЯ аяныг энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн байна. Уг аяны зорилго нь эцэг эх, гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн төлөвшил, харилцаанд өдөр бүрийн анхаарал, хайр халамжийг нэмэгдүүлэх аж. Мөн өсвөр насныхны дунд хорт зуршлын нөлөөллийг бууруулж, зөв дадал, зөв хүрээллийг төлөвшүүлэхэд орших юм байна.

Цагдаагийн байгууллагын судалгаагаар хүүхэд өртөж, хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан үзэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага, хараа хяналт сул гэсэн дүн гарчээ. Түүнчлэн цахим орчны зохисгүй хэрэглээ, хүүхдийн хүмүүжил төлөвшил, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг байдлаас үүдэлтэй байдаг байна. Тиймээс энэхүү аян, арга хэмжээг эхлүүлэхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button