Ярьж, алхаж, юм идэж чадахгүй байгаа 15 настай охины ээж: Энэ бүхэн зүүд байгаасай
Хоёрхон сарын өмнө үеийнхэнтэйгээ дэгж, дэрвэж явсан арвантавхан настай айлын том охин А.Сувд-Эрдэнэ тархины хавдартай гэх гэнэтийн онош сонсжээ. Охин "Ээжээ миний нүд юмыг хоёр болгож хараад байна. Тэнцвэрээ алдаад байна" гэх болж, гэрийнхэн нь ч анзаарчээ. Сүүлдээ хоолоо удаан залгих, ганцаараа явж чадахгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрч, хүндэрсэн байна.
Эмнэлэгт үзүүлэхэд MRI-д харж, түүний тархины гүнд буюу хагалгаа хийх боломжгүй хэсэгт хавдар байгааг олж, тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл Монголд эмчлэгдэх боломжгүй гэдэг хариу сонссон юм. Гэсэн ч БНХАУ-ын нэгэн эмнэлгээс эмчлэх боломжтой гэдэг сайхан мэдээ сонсож, тэдэнд 250 сая төгрөг шаардлагатай болсон байна.
Түүний аав Ц.Аянга, ээж Г.Ганхүү нар энэ хугацаанд зарж болох бүхнээ зарж, цалингийн зээл хүртэл авч, хэсэг эгчийндээ байхаар ирээд байгаа нь энэ. Тэд 60 орчим сая төгрөг босгосон бол сайхан сэтгэлт хүмүүс охины эмчилгээнд зориулж 50 орчим сая төгрөгийн хандив илгээгээд байна. Одоо тэдэнд хамгийн багадаа 150 сая төгрөг хэрэгтэй.
Гол нь эмчлэх эмнэлэг талаас хугацаа алдахгүй байх чухал шүү гэж анхааруулсан тул тэд өчигдөр /2025.10.18/ орой БНХАУ-ыг зорив.
Охины биеийн байдал хүндэрч хоол идэхгүй, ярьж чадахгүй, хоёр хүн түшихээс нааш алхах чадамжгүй болсон тул аргагүй байдалд орж, ийн шийджээ. Тиймээс "элэг нэгт Монгол түмэн минь ганцхан удаа туслаад өгөөч" хэмээн түүний ээж, аав зүрхлэн гуйсныг уламжилъя.
-Охины ээж: БНХАУ-ын эмнэлгээс эмчлэх боломжтой гэж хариу ирсэн-
-Охин нь хэзээнээс өвдөж эхлэв, юу болов?
-Есдүгээр сарын дундаас бага зэргийн тэнцвэр алдаж эхэлсэн. Тухайн үед нь яг утаснаас болж байгаа, бага үзээрэй, ядаргаанд орчихсон байна гээд есдүгээр сарын сүүл хүртэл явсан. Зүгээр болчихно гээд утасных нь хэрэглээг багасгаад, сайн амраасан ч үр дүн гарч, сайжраагүй. Сүүлдээ идэж, ууж байгаа юмаа удаж залгиад, самбар руу харахаар юм хоёр болж харагдаад байна гэх болсон. Тэгээд л аравдугаар сарын 13-наас эхлээд үзүүлсэн.
Эх нялхас шинж тэмдгүүдийг нь сонсоод шууд MRI-д харуул гэдэг юм байна лээ. Хараад тархинд нь том хэмжээтэй үүсгэвэр байна, бараг л хавдар гэж хэлсэн. Тэр нь тархины хамгийн чухал буюу зүрх, судас, амьсгал, залгих, идэж уух, тэнцвэрийн чухал хэсгийг хариуцдаг болж таарсан.
-Хэр удаан эмнэлгээр явсан бэ. Эцсийн онош юу гэж гарав?
-Гуравдугаар эмнэлгийн тархины мэс заслын тасаг хагалгаа хийх ямар ч боломжгүй. Гүндээ байна гэж хэлсэн. Гэхдээ протон туяа гэдэг маш сайн эмчилгээ гарсан. Хийлгэвэл боломжтой. Цөөн хэдэн улсад л энэ эмчилгээ нэвтрээд байгаа гэсэн.
-Тэр эмчилгээгээр бүрэн эдгэрэх боломжтой гэсэн үг үү?
-Hebei Yizhou гэж эмнэлэгтэй нь холбогдсон. Монголоос очсон ийм оноштой гурван ч охин энэ эмчилгээг хийлгээд эдгэрсэн гэдгийг бидэнд хэлсэн л дээ. Өөрөөр хэлбэл манай охин эмчлэгдэх боломжтой гэсэн үг.
-Охиндоо оношийг нь хэлээгүй байгаа-
-Эмчлэхэд 250 сая төгрөг шаардлагатай гэсэн юм байна. Баргийн айлд ийм их мөнгө байхгүй шүү дээ. Гэхдээ л охиныхоо төлөө бүх талаар зүтгэж байгаа байх?
-Анх ийм мэдээ сонсоод итгэдэггүй юм билээ. Ийм байх учиргүй гэж их бодсон. Зүгээр болчихно гэж итгээд хамгийн сайн гэсэн олон лам, бөөд очсон. Ихэнх нь Хятад руу явбал их ээлтэй байна гэсэн. Эмч нар ч гадагшаа яв гэсэн.
Тийм учраас зарж болох машин тэрэг гээд боломжит бүхнээ зарсан. Нөхөр маань цалингийн зээл авсан. Ингээд өөрсдөө 60 орчим сая төгрөг босгосон л доо. Тэр мөнгөөрөө Хятад руу явчихъя гэхээр тохирох найдвартай эмчилгээ олдоогүй.
Хамгийн найдвартай нь одоо сонгоод байгаа протон туяа эмчилгээ.Энэ эмчилгээг дэлхийн тав, зургаан улсад л хийдэг юм байна. Өртөг их өндөр. 250 сая төгрөг болно гэсэн. Охины маань биеийн байдал өдөр, хоногоор эрс муудаж байна. Эмч нь цаг алдалгүй, өнөө маргаашгүй ирээрэй гээд байсан нь ийм учиртай байж.
-Та фэйсбүүкээрээ дамжуулаад хандив хүссэн байсан?
-Охиноо харах бүрд улам л хэцүү болоод, хүндрээд байх шиг санагдаад. Өөр хийж чадах зүйл юу билээ гэж л бодогддог юм байна. Тэгээд л хүмүүсээс тусламж хүсэж, пост оруулсан юм. Олны танил зарим жүжигчид хуваалцаад эхлэхээр эмчилгээний зардал бүрдчих юм болов уу, яах бол гээд эргэлзсэн. Гэхдээ охины маань шинж тэмдгүүд нэмэгдээд байгаа болохоор өчигдөр онгоцны билет захиалчихлаа. Өнөөдөр орой нисэх гэж байна. Үндсэн эмчилгээ эхлэхийн өмнө хэв авна, шинжилгээ хийнэ гээд долоо хоног зарцуулдаг учир ингэж шийдэхээс өөр арга байсангүй.
-Охиндоо ерөнхий ойлголт л өгсөн байгаа юу?
-Өсвөр насны хүүхдүүд иймэрхүү хүнд онош сонсохоороо өндрөөс үсрэх гэдэг ч юм уу эрсдэлтэй зүйлүүд хийх магадлалтай байдаг гэнэ ээ. Тархи, толгойны өвчин хүнийг сэтгэл санаагаар ч их хямраадаг юм байна, өөрийг нь. Тийм болохоор хавдар гэж огт хэлээгүй. Уг нь охиндоо Монголд хавдар гэж байгаа ч очиход өөр гайгүй онош хэлэх ч юм билүү. Тийм учраас тайван байгаарай гэж хэлмээр байгаа ч болохгүй юм.
-Энэ бүхэн зүүд байгаасай-
-"Алга урвуулахын төдийд" гэдэг шиг л бүх зүйл хурдан өрнөжээ?
-Аав нь ажилдаа яваад, ээж нь хүүхдүүдээ хичээлд нь зөөгөөд бусад айлууд шиг л жаргалтай сайхан амьдарч байлаа. Гэтэл гэнэтийн ийм зүйл болчихлоо. Хэрэв би хангалттай сайн мөнгө хураасан бол бусад хүмүүсийг ч ингэж зовоохгүй, хугацаа алдахгүйгээр явчих байсан даа гэдэг бодол эрхгүй төрсөн. Унтаад сэрэхэд энэ бүхэн зүүд байгаасай.
-Одоо нийт хэдэн төгрөг цуглаад байна вэ?
-Нийт мөнгө маань 100 гаруй сая төгрөг болсон. 60 орчмыг нь өөрсдөө олсон гэхээр хүмүүсийн өгсөн сэтгэлийн хандив 50 сая руу бараг дөхсөн байх.
-Нэмээд цаана нь 150 сая төгрөг?
-Охиноо хоёр талаас нь сугадахгүй л бол гишгэхгүй болоод ирэхээр айгаад өчигдөр билет захиалчихсан. Очоод эхний долоо хоногийнхоо эмчилгээнд орж байтал хандив бүрдчих байх гэж үнэхээр найдаж, санаа зовж байна.
-Охин нь хүний оролцоогүйгээр алхаж гишгэх ч чадалгүй болжээ?
-Гуйвсан хэвээрээ нэг сар орчим болсон. Гэхдээ юм түшээд ганцаараа нойл орж чаддаг байсан юм. Гэтэл сүүлийн долоо хоног эрс муудчихлаа. Хоол ч сайн идэж чадахгүй байгаа.
-Өвчний шалтгааныг тодорхойлсон болов уу?
-Шалтгаан тодорхой болоогүй л байна. Зарим эмч нь маш олон шалтгаантай гээд зарим нь төрөлхийнх гээд байгаа. Магадлалтай гэсэн үг.
-Охин нь өөрөөр өвдөж байв уу?
-Манайх гурван хүүхэдтэй. Тэд маань өвдөж, эмнэлэгт ч хэвтэж үзээгүй ээ. Энэ хугацаанд хүүхдүүддээ л маш сайн анхаарсан. Гадуур хэцүү хэрэг төвөг гараад байгаа. Хамгаалж байна гээд охиноо дунд анги хүртэл хичээлд нь хүргэж өгсөн. Бусдаар ийм хүнд өвчин ирнэ гэж огт бодоогүй. Ингэж хайрлаж, хичээсэн байхад яагаад ийм хүнд өвчин охиныг минь дайрч байгаа юм бол гээд эвлэрч өгөхгүй л явна. Гэхдээ ийм сайн эмчилгээ байна. Эмчлэгдэх боломжтой гэсэн учраас найдаж байгаа. Тиймээс нэг л удаа надад туслаач гэж гуйя.
-Охины аав: Таксинд явлаа, машинаа зарлаа. Хүмүүстэй уулзлаа, хандивын постероо тараалаа. Цалингийн зээл авлаа-
-Том охин нь гэнэт л хүндээр өвджээ. Анх итгээгүй байх?
-Ерөөсөө итгээгүй. Эмч нар энд ийм үүсгэвэр байна гэхэд итгэдэггүй юм билээ. Дахиад нэг MRI-д орчихъё, үзээд өгөөч гэдэг ч юм уу. Гэхдээ нэгэнт батлагдсан. Монголд боломжгүй ч Хятадад протон туяагаар шарж, эдгээдэг юм байна. Мөнгөний хэрэгцээ л их гарч байна даа. Хандив нээсэн ч сайн бүрдэхгүй л байгаа. Их мөнгө шүү дээ, 250 сая төгрөг гэдэг. Хүмүүс сэтгэлээрээ их, бага хэмжээгээр хандивт нэгдээд, туслаад байгаа ч чанга юм байна аа. Охиныгоо л эрүүл болгочихвол өөр бодоод, хүсээд байх зүйл алга даа.
-Өнөөдөр орой нисэх гэж байна. Өчигдөр ярихад гадуур мөнгө хайгаад л явж байна гэсэн. Энэ хоёр сарын хугацаанд чөлөө завгүй л байв уу?
-Таксинд явлаа, машинаа зарлаа. Хүмүүстэй уулзлаа, хандивын постероо тараалаа. Цалингийн зээл авлаа. Онош батлагдаж, эмч нар урагшаа л яв гэсэн тэр өдрөөс эхлээд тасралтгүй мөнгө хайж байна. Өглөө гараад шөнө ирдэг болсон.
-Та ямар ажил хийдэг вэ, чөлөө авсан байгаа юу?
-Би Хас банканд ажилладаг. Одоогоор чөлөө аваагүй. Явахдаа л авна даа.

Хандивын данс:
Банк: ХААН банк
Дансны дугаар: 5016269209
IBAN: 62000500
Хүлээн авагч: Гантөмөр Ганхүү





















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ охины ээж аав хоёрын ярьж байгаа санаа зовнил үнэхээр хүний сэтгэл эмтрүүлж байна аа хэн ч гэсэн ийм аймшигтай зовлонг хүүхдэдээ тохиолдоход хүнд байдаг шүү тиймээс бүгдээрээ нэг сэтгэлээр нэгдээд туслая
Би өөрөө хүүхэдтэй хүн болохоор ийм зүйл тохиолдож байгааг харахад хоолой зангираад уймаар санагдлаа хүн бүрийн тусламж нэг амьдралыг аварна шүү дээ охин маань хурдан эдгээсэй
Odoo 150 say gej heterhii ih mungu ch gesen olon hun negdvel bur heviin tsagt hurgej bolno ene aav eej ni mash ih zutgej bga ni tod baina humuusee tuslaach gej guiy
Ene ohinii tuhai unshaad ajliinhaa umnu suugaad nulimsaa archij bn iim zaluuhan nasand iim hetsuu uvchin tulgarna gdg hetsuu shuu humuusee negneesee garaa bitgii haramlaarai
Ailiin tom ohin hezeech iim yum bolno gej bodohgui bizdee gehdee hen ch iim yavdaltai tulgarj medeh bolohoor humuus negdmeer bna ter protun tuyaa emchilgee gej sain gej bn shuu dee
Ene ailiin bichseniig unshaad zugeer suuj chadsangui bolomjiinhoo hemjeend handiv oruulsan ta nar ch gesen bitgii ichij zogsooroi jaahan ch gesen tus bolj l bn shuu dee
Aav ni taksind yavj mashinaa zarsan gej unshaad minii zurh shaardaj bna hun huuhed avrah gej ingej zutgene gedeg uneheer hund baina humuusee tuslaad uguurei gej guiy
Ээж нь охиндоо хавдар гэж хэлээгүй гэсэн нь үнэхээр зөөлөн сэтгэлтэй эцэг эхийн хайр юм хүүхдийн сэтгэл санааг хамгаална гэдэг бас том зориг шүү дээ бүгдээрээ энэ гэр бүлд туслаад өгцгөөе
Ene ohin odoo barag alhaj chadahgvi bolson gej bna iim ued tsag mash chuhal uchraas humuusee negnegnee bodooroi daraa bodood haramsaj suuh shaardlaga garna shuu
Odoo genet durlun muudaad bgaa geed bichsen baisan ene chin mash ih ayultai bdag yum humuusee odoo hamtdaa tuslahgui bol yah bolj bn daa daraa haramsah vii
Эцэг эх хоёрын ярьж байгаа нь үнэхээр сийрэг оюунтай, охиноо гэсэн их хайраар дүүрэн юм байна даа бид ч гэсэн нэгэн гэр бүл мэт туслах хэрэгтэй шүү дээ
Mongolchuud maani negnee tusaldag sain zan bii shuu odoo yag tiim uye n bna ene ohind zaaval heregtei mungu ni burdvel avragdana gej itgej bna hun bur jaahan ch gesen oruulaad ug
Хүүхдүүд нь өмнө нь хэзээ ч өвдөж байгаагүй гэсэн нь бүр ч сэтгэл өвтгөөд явчихлаа хүний сайхан үрс ингэж хүнд өвчинд нэрвэгдэнэ гэж хэн ч төсөөлөхгүй биз дээ
Охин өдөр өдрөөр муудаж байгаа гэхэд сууж харахад үнэхээр хүч хүрэхгүй юм шиг санагдаж байна шүү хүмүүсээ охины амьдралын төлөө хамтдаа зүтгэе
Ene ail odoo heviin amidralgui bolson bn udur bur mungu haih gej zutgej bn gej unshaad ter negen aav eej humuus ymar hetsuu bgaa bol gej zutgeed bn humuusee oroltsotsgooyo
Эмнэлгийн хариу нь гадагшаа явахгүй бол цаг алдвал маш аюултай гэлээ гэсэн нь үнэхээр зайлшгүй гэдгийг харуулж байна тиймээс бүгдээрээ нэг сэтгэлээрээ туслая
Bolomjiin hemjeend tus bolson humuust bayarlalaa odoo busad ni bas negdej bj ohinii emchilgee burddeg yum shig bn snuud min ta nar negdej uguuch
Хайртай охиноо түшээд л яваа эцэг эхийг харахад өөрийн эрхгүй сэтгэл өвдөөд байна хүний үр л болсон хойно бүгд ижил үнэ цэнэтэй шүү дээ туслаад өгцгөөе
Odoo heden ailuud ni handiv ugch bga ni ih bayarlaltai bn gehdee uldsen mungu ni tom baina bugd neg uruu harsan baihariig ta nar gargaarai
Ene nasand ni surguuli hiij ineej huursun huuhded iim zon tolgoid ni garna gj hen ch bodohgvi shdee humuusee ene aild jinhene tuslamj heregtei bna
Аав нь өглөө гараад шөнө ирдэг болсон гэдэг нь ямар их санаа зовниж явааг харуулж байна даа ийм аав ээжийг харахаар үнэхээр өрөвдмөөр байдаг шүү
Ene ohini medee sonsood ogthon suuzh chadahgvi boldog bn ee humuusee bid hajuud n baigaagui ch gesen humuusiin setgel gants huuhdiin amidral avarna
Дагиймаа охин ядаж 10 саяыг өгөөсэй