НИЙГЭМНийгэм мэдээ
Авто спортын клуб Богдхан ууланд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ
Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын амны хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч байгаль орчинд сөрөл нөлөөтэй үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аялагчдад хяналт тавин үйл ажиллагааг зогсоосон байна. Тодруулбал, авто спортын клубууд үйл ажиллагаа зохион байгуулж байжээ.
Цугласан иргэдэд хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, улсын байцаагч нар шаардлага тавьж уулнаас буулгажээ. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааны холбогдох хууль, дүрэм тайлбарлаж, захиргааны хариуцлагатай жижүүрт мэдэгдсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.