Өнгөрсөн амралтын өдөр Монгол бахархлын өдөрт зориулсан "Чингис хаан цомын төлөөх" чансаа өндөр 128 бөхийн барилдаан болсон. Зүүн, баруун талыг дархан аварга Н.Батсуурь, аварга О.Хангай нар магнайлан барилдсан. Тус барилдаанд сумын цолтой хоёр бөх багтсан нь сумын заан Д.Мөнхтулга, М.Мандахбаяр нар юм. Тэд нэгийн даваанд аваргуудын давж шуугиан тарьсан.
Тэгвэл барилдааны дараагаар дархан аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа "Наадмаар ингээд унавал ямар олон хүн баярлах болоо, даана ч цол олгохгүй юм даа. Олон хүн баярлуулах сайн гэж байгаа" хэмээн бичсэн нь нэлээдгүй шүүмжлэл дагуулсан. Харин аваргын энэ хандлага түүний төрсөн эгч болох Н.Энхчимэгт таалагдаагүй бололтой. Тэрбээр дархан аваргын цахимд нийтэлсэн постын дор "Чи ч гэсэн аварга арслангуудыг унагаж гарч ирсэн. Үе гарч ирж байна. Том цолцонгуудыг давахад хүн бүр шинэ цаг ирж буйг хараад баярладаг. Наад хандлагаа боль" хэмээн бичжээ.
Улсын аварга О.Хангай нэгийн даваанд өвдөг шороодсоны дараагаар сумын заан Д.Мөнхтулгад хандан "Бахархлын өдрөөр бахдам сайхан барилдаж байгаа дүүд ахынхаа цолонд хүрээрэй гэж ерөөж, амжилт хүсье" гэж бичсэн байна. Улсын аварга О.Хангайн энэ үйлдэл бөх сонирхогчид болон ард түмэнд ихээхэн магтуулсан юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батсуурийн хандлага ерөөсөө л тэр шүү дээ
Эгч сүрхий бүсгүй юм
Зөв хандлагатай шударга хүн байна.
Хүний суурь хүмүүжил, ухааны ялгаа энэ дээ...
таван үгэнд танигдаад байна аа хө гэж ардын үг байдаг. тэр ёсоор л болж.
Батсуурь ухаан муу ухамсах муу жудаг муу залуу даа
Батсуурийн ухаан нь тэр дээ хөөрхий. Харин эгч бол бол зүгээр л бест
Дархан аварга хүн цолныхоо хэмжээнд барилдаж чадахгүй 1, 2-ын даваанд унаад байдаг болохоосоо өмнө зодог тайлах хэрэгтэй. Ялангуяа Дархан аварга хүн шал арчаад байх нь зохимжгүй зүйл
Ах дүүс нь бас дуурайсан увайгүй юм байхдаа
ёстой тэнэг онгиро нь дэндсэн сумын бөхд энэ онгироо сагсуу бардам, дээрэлхүү хогийн зан л олон түмний дургүй хүргэж баярлаж байгаа шүү дээ.Бүр онгирч байгаад үхэх юм бол хэдэн дөрвөдүүд л гашуудах байх шүү
Батсуурь дархан аварга цолыг ч гутааж байнадаа
Энэ басу угаасаа ухаанд нь ухна ишиг ..л бдг тэнэг,увайгүй,дээрэлхүү,хөгийн амьтан юм ,тэрийгээ ч алхам бүртээ харуулах юм.Харин эгч нь ухаалаг юм бн шүү.
Батсуурь унавал олон хүн баярлана гэж үнэн хэлсэн байна
Яахавдээ аварга унаал биз бөх хүн унадаггүй юм гж юу бхуу монголчуудын балиар заваан хогийн зан бдаг сайн яваад атаархаж газарт ортол нь муулдаг тамын тогоо шиг сайн явсан ч муулна муу явсан ч муулна хогийн жалга дов тулга тойрсон авгай нар шиг хар хэл амтай угаасаа ийм болоод улс ч өөдлөхгүй бгаз
Батсуурь аваргыг дэмждэг фэн нь ч , таны БҮДҮҮЛЭГ үг хэллэг, биеийн хэлэмжийг чинь шүүмжлэнэээ.