Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод 14:00 цагаас эхэлнэ. Тус тэмцээнд оролцох манай улсын баг, тамирчид Абу Даби хотод бэлтгэлээ базаасаар буй. Уламжлал ёсоор тэмцээн хөнгөн жингүүдээр эхлэх бөгөөд хэсгийн барилдаан Монголын цагаар 14:00, медалийн төлөөх шигшээ барилдаан 21:00 цагт эхэлнэ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын жингийн барилдаанууд болно. Манай улсын гурван жүдоч өнөөдөр хэсгийн барилдаанаа хийх хуваарьтай байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд МУГТ Э.Ариунболд, залуу жүдоч Т.Түмэнжаргал, -66 кг-ын жинд МУГТ Ё.Басхүү нар зодоглох юм.
Б.АЗЖАРГАЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.