Эдийн засгийн мэдээ

Монголоос Хятадын зах зээлд экспортолдог махны төрөл, хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцжээ

БНХАУ-ын Бээжин хотноо болсон Монгол, Хятадын мах махан бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх хүрээнд болсон II семинарын үеэр хоёр улсын төрийн байгууллага, мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийн төлөөллүүд экспортын асуудлаар хэлэлцжээ.

Хятадын талаас манайхаас мах импортлох явцад мөрдөгдөж буй эрх зүйн зохицуулалт, шаардлага, лабораторийн баталгаажуулалт, хил дамнасан гоц халдварт өвчний эрсдлийн үнэлгээ зэрэг тулгамдаж буй асуудлын талаар саналаа илэрхийлсэн байна.

Жил ирэх бүр Хятадын дотоодын зах зээлд мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсээр байгаа бөгөөд манай талаас энэ орон зайд оролцож буй боломжоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний төрлийг олшруулах, махны эрүүл ахуйн баталгаажуулалтыг олон улсын түвшинд ойртуулах чиглэлээр хамтран ажиллахаар талаар санал солилцжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button