Нийгэм мэдээ

Фиде мастер Э.Эмүжин Азийн аваргад түрүүллээ

Тайланд улсын нийслэл Бангкок хотод өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагджээ.

27 дахь удаагийн энэ тэмцээнд 32 улсын 697 шатарчин зургаан насны 12 ангилалд аваргуудаа шалгарууллаа. Манай улсаас “Стейниц” академийн тамирчин Э.Эмүжин, А.Монголжингоо, Б.Баясгалан, Б.Одмагнай, М.Сод, Б.Байдар нар өрсөлдсөн юм.

31-р сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Э.Эмүжин уг тэмцээнд түрүүлснээр олон улсын мастер цолны нэг норм биелүүлжээ.

Охидын 14 насны ангиллын рапид буюу түргэвчилсэн тоглолтод долоодугаар ангийн А.Монголжингоо хүрэл медаль хүртлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button