Цахилгааны төлбөрт МҮОНРТ-ийн хураамжийг албадан суулгахыг зогсоох өргөдөлд санал авч байна
Монгол Улсын иргэдийн цахилгааны төлбөрт "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн үйлчилгээний хураамжийг заавал төлбөр болгон нэмж суулгах зохицуулалт нь иргэдийн сонголт, эрх чөлөөг зөрчиж байна" гэх шүүмжлэлийг дагуулдаг. Тэгвэл иргэн М.Орхон D.parliament.mn сайт дээр "Цахилгааны төлбөрт МҮОНРТ-ийн хураамжийг албадан суулгахыг зогсоох" өргөдлийг санаачилжээ.
Одоогоор тус өргөдлийг 382 иргэн дэмжиж саналаа өгөөд байна. Иргэд энэ сарын 21-ны өдрийн 18:42 цаг хүртэл санал өгөх боломжтой бөгөөд 33000 иргэн санал өгвөл ажлын хэсэг байгуулагдах аж.
Өргөдлийг санаачлагч М.Орхон "Энэ шийдвэр нь олон нийтийн оролцоогүйгээр, ил тод бус хэлбэрээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд иргэн бүрийг тухайн үйлчилгээ ашигладаг эсэхээс үл хамааран төлбөр төлөхийг албадаж байгаа нь шударга бус, хууль ёсны үндэслэлгүй юм. Цахилгааны төлбөрт МҮОНРТ-ийн хураамжийг заавал суулгах практикийг шууд зогсоох, МҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод, сайн дурын, хариуцлагатай механизмыг шинээр боловсруулах, Иргэдийн хэрэглээний төлбөрт хамааралгүй аливаа хураамж, татварыг нэмэхийг хориглох эрх зүйн зохицуулалт бий болгох" зэргийг шаарджээ.
Хэрэв та дэмжиж байвал доорх холбоосоор санал өгөх боломжтой: https://petition.parliament.mn/Detail?id=95878804-c0be-431a-995a-0c18db16d33f
Б.АЗЖАРГАЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zuv zuv demjij baina.
Айл өрх бүхэн саналаа өгнө өө - явдал удалгүй шууд тооцохыг зөвшөөрнө ...
Энэ улсад юу ч төлөхгүй амьдрахыг хүсэгчид их болжээ.
Зөв
Олигтой тэтгэвэр авдаг өгмөөргүй бна