УЛС ТӨР

ЧУУЛГАН: Хуулийн төслүүдийг АБГББХ-нд шилжүүлэв

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлж өгөхийг хүсэв.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллоор санал хураасан юм.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа зарчмын болон найруулгын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Мөн байнгын хороо, ажлын хэсэг дэмжсэн саналын зөрүүтэй томьёоллоор санал хурааж дууслаа.

Ийнхүү хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button