ДЭЛХИЙ

Ройтерс: Хятад улс Монголын хилийн ойролцоо 100-аас дээш тив алгасагч пуужин байршуулсан байж болзошгүй

Хятад улс 12-р сард АНУ-ыг цөмийн зэвсэг хураах чиглэлээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалсан юм.

Пентагоны тайланд, Хятад улс Монголын хилийн ойролцоох байршлуудад 100-гаас дээш тив алгасагч баллистик пуужинг байршуулсан байж болзошгүй бөгөөд зэвсгийн хяналтын хэлэлцээнд сонирхолгүй байгаагаар дурдсан байна.

“Хамгийн том цөмийн зэвсгийн нөөцтэй, цөмийн их гүрэн болохын хувьд АНУ-ын хамгийн яаралтай хийх ажил бол цөмийн зэвсэг хураах тусгай бөгөөд нэн тэргүүний хариуцлагаа чин сэтгэлээсээ биелүүлэх явдал” хэмээн Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь мэдэгдэв.

Тэрбээр нэмж хэлэхдээ, АНУ өөрийн цөмийн зэвсгийн нөөцийг бодитойгоор их хэмжээгээр бууруулж, бусад цөмийн зэвсэгтэй орнууд цөмийн зэвсэг хураах үйл явцад нэгдэх нөхцлийг бүрдүүлэх ёстой гэсэн юм.

Reuters агентлагийн харсан Пентагоны тайлангийн төсөлд Хятад улс Монголын ойролцоох гурван пуужингийн талбайд хатуу түлштэй DF-31 загварын тив алгасагч баллистик пуужин 100-гаас дээшийг суурилуулсан байх магадлалтай гэжээ. Чикаго хотод төвтэй, ашгийн бус байгууллага болох “Цөмийн эрдэмтдийн товхимол” Хятад улс зэвсгийн нөөцөө бусад цөмийн зэвсэгтэй аль ч улсаас илүү хурдтайгаар өргөжүүлж, шинэчилж байна гэж мэдээлсэн байна.

“Бээжин ийм арга хэмжээг хэрэгжүүлэх эсвэл илүү өргөн хүрээтэй зэвсгийн хяналтын хэлэлцээ өрнүүлэх хүсэл сонирхолгүй хэвээр байгааг бид харж байна” хэмээн мөн тайланд дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Хятад болон Оростой хамтран цөмийн зэвсгийг бууруулах төлөвлөгөө дээр ажиллаж байгаагаа гэдгээ илэрхийлсэн юм.

Харин Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Пентагоны уг тайлангийн талаар мэдээлэлгүй гэдгээ хэлэхийн зэрэгцээ, АНУ-аас өмнө нь ч иймэрхүү дэвэргэсэн сурталчилгаа гарч байсан гэж мэдэгдэв.

“Энэ нь өөрийн цөмийн хүчний шинэчлэлийг хурдасгах, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг алдагдуулах үйлдлээ зөвтгөх шалтаг хайж буй оролдлого” хэмээн Линь нэмж хэлэв.

АНУ-ын шинжээчдийн үзэж буйгаар Бээжин цөмийн хүчнийхээ хэмжээ, чадавхыг хурдацтай бөгөөд тогтвортой нэмэгдүүлэх бодлого баримталж байна.

Пентагоны тайланд дурдсанаар, 2024 оны байдлаар Хятадын цөмийн цэнэгт хошууны нөөц 600 орчим байсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад үйлдвэрлэлийн өсөлт удааширсныг илтгэж буй юм.  Гэсэн ч 2030 он гэхэд Хятад улс 1,000 давсан цөмийн цэнэгт хошуутай болох төлөвтэй байна.

АНУ-ын хувьд ойролцоогоор 5,177 цөмийн цэнэгт хошуутай гэж тооцоологддог.

“Хятад улс цөмийн зэвсгийг анхлан хэрэглэхгүй байх бодлогыг хатуу баримталж, өөрийгөө хамгаалах чиглэлийн цөмийн стратегийг хэрэгжүүлдэг” хэмээн Линь онцлоод, “ямар ч улстай цөмийн зэвсгийн уралдаанд оролцдоггүй” гэж мэдэгдлээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Ройтерс

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цөм
Цөм

Бүгдийг нь хулгайлаад задлаад төмөр, хөнгөн цагаанд ачуулах юм хуна.

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button