ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД
Өвөр Монголд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр /2020.01.24-ний өдрийн 12:05 цагт/ БНХАУ-д коронавирусийн халдвараар өвчилсөн 868 баталгаатай тохиолдол, 1072 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 26 хүн нас барж, 34 хүн эдгэрсэн байна.
Тухайлбал, өчигдөр /2020.01.23/ 04:00 цагийн үед БНХАУ-ын Манжуур хотод шинэ төрлийн вирусээр өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн байна. Ухань хотод амьдардаг, хувцасны бизнес эрхэлдэг 30 настай Лему гэгч нь Манжуур хотод машинаар ирсэн даруйдаа эмнэлгийн яаралтай тусламж авч, шинжилгээ өгөхөд коронавирусын халдвар авсан болох нь тогтоогджээ.
Т.САНТ














